КоллПро компани 10 жилийн ойгоо тохиолдуулан ENTEC 24 - Enterprise Telecom Conference үйл ажиллагааг “Харилцагчийн амжилт, хамтын өсөлт” уриан дор амжилттай зохион байгууллаа. Энэхүү эвентэд КоллПро компани харилцаа холбооны салбарын шилдэг туршлагуудаас хуваалцаж нэгэн өдрийг харилцагчдынхаа хамт өнгөрүүллээ.
10 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү үйл ажиллагааг нээж КоллПро компанийн хамтран үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.Тулга үг хэлсэн юм. Тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтран ажилласан Монголын болон олон улсын түншүүд, харилцагч 4000+ байгууллагын төлөөллүүдэд талархал илэрхийллээ.
КоллПро компанийн гүйцэтгэх захирал Т.Аягүль КоллПро компанийн ололт амжилт болон цаашдын зорилго, олон улсад гарах төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй танилцуулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн юм.
10 жилийн ойн баяр дээр баяр нэмэхээр Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг нар мэндчилгээ дэвшүүллээ.
ENTEC 24 арга хэмжээ үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсгийг нээж Номин Холдинг ХХК-ийн Дижитал шилжилт, үйл ажиллагааны сайжруулалтын газрын захирал Д.Бямбажаргал “Дуудлагын төвийн системээс Дижитал шилжилт рүү” илтгэлээрээ өөрсдийн дуудлагын төвийн бодит туршлага дээр үндэслэсэн сонирхолтой илтгэлийг танилцууллаа.
Мөн энэхүү арга хэмжээний онцлох илтгэлүүдийн нэг нь MMCG судалгааны төвийн гүйцэтгэх захирал Д.Бум-эрдэнийн “Монголын бизнесийн тренд 2024, Топ CEO судалгаа” илтгэл байсан юм.
Үүний дараагаар харилцаа холбооны салбарын төлөөллүүд “Байгууллагын харилцаа холбооны шийдлүүд, ирээдүйн боломжууд” сэдвийн дор сонирхолтой яриаг Тэнгэр ТВ-ийн гүйцэтгэх захирал Ундрал модераторын хамт явуулсан юм.
Хоёрдугаар хэсэгт “Аравт Технологи” ХХК-ийн захирал Дөлмандах “Үүлнээс буухуу” сэдвээр сонирхолтой илтгэлийг толилуулсан юм.
Хоёрдугаар хэсгийн панел хэлэлцүүлэгт байгууллагын датаг хэрхэн цуглуулах, Монголын компаниуд хэрхэн датанд суурилсан шийдвэр гаргалтуудыг хийж байгаа талаар ярилцлаа.
Энэхүү арга хэмжээг цаашдаа жил бүр уламжлал болгон харилцаа холбооны салбарын бусад төлөөллүүдтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
2014 онд үүлэн технологид суурилсан байгууллагын харилцаа холбооны шийдлийг санал болгож анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан тус компани 10 жилийн дотор CallPro Voice, CallPro Text, CallPro Teams бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж, 4000+ байгууллагын хэрэглэгчидтэйгээ холбогдох гүүр болж байна. Одоогийн байдлаар Монгол, АНУ, Киргизстан улсуудад үйл ажиллагаагаа явуулж байгаа КоллПро компани удахгүй Зүүн Өмнөд Азийн бусад улсын зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэх ажлуудыг амжилттай өрнүүлж байна.