2014 оноос хойш харилцаа холбооны салбарт олон төрлийн дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн КоллПро ХХК өнгөрсөн 10 жилийн хугацаанд CallPro Voice, CallPro Text, CallPro Teams бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлж Монгол, Киргизстан, АНУ-д үйл ажиллагаагаа явуулж байна.
2025 оны босгон дээр бид эдгээр үйлчилгээнүүдээ нэгтгэсэн CallPro Platform бүтээгдэхүүнийг танилцуулж байгаадаа баяртай байна. Энэхүү цоо шинэ үйлчилгээ нь CallPro Voice, CallPro Text, CallPro Teams үйлчилгээнүүдийг нэгтгэж, байгууллагын бүх харилцаа холбооны сувгийн датаг нэг цонхонд авчирснаар датанд суурилсан оновчтой шийдвэр гаргах боломж бүрдэх юм.
Үүнээс гадна CallPro Platform-д дараах цоо шинэ өөрчлөлтүүдийг шингээлээ.
1. Байгууллагууд хэрэглэгчидтэй харилцаж байгаа бүх төрлийн дата мэдээллийг илүү цэгцтэй, оновчтой цуглуулах боломжийг бүрдүүллээ. Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлийг бүртгэх, хиймэл оюун ухааныг бизнестээ ашиглах, олон төрлийн дата-д суурилсан дүн шинжилгээ хийх боломжуудыг нэвтрүүллээ.
2. Тайлан, статистик илүү сайжирч, олон улсад өргөнөөр ашиглагддаг бүх үзүүлэлтийг тайлагнах боломжтой боллоо. Мөн байгууллагууд өөрсдийн онцлогт тохирсон тайлангуудыг хүссэнээрээ үүсгэх боломжтой болж байна.
3. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бизнесийн шийдвэр гаргалтдаа ашиглах боломж бүрдлээ. Бид цаашид CallPro AI-н тусламжтай олон давуу талуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
4. Хэрэглэгч бүрийг бүртгэх, тэдгээр хэрэглэгчийн өмнөх харилцааны түүхийг нэг дороос харах, сегментлэх, хувь хүний онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлэх боломжийг танай байгууллагын ажилтан бүрт олгоно.
Та CallPro Platform үйлчилгээгээр дамжуулан өөрийн үнэнч хэрэглэгчийг бий болгож, хэрэглэгчиддээ илүү ойр үйлчилгээ үзүүлээрэй. Бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг байгууллага хариуцсан менежер болон 72727070 дугаараар холбогдож авна уу.
Одоогийн нийт харилцагчид 2024 оны 12-р сараас 2025 оны 2-р улирлын хооронд CallPro Platform үйлчилгээ рүү үе шаттайгаар шилжих болно.