Дуудлага бүр
Мэргэшсэн операторын үйлчилгээ гэж юу вэ?
Хэрэв танай байгууллага дуудлагын ачааллаа дийлэхгүй, эсвэл хэрэглэгчийн асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчээ илүү халамжлахад хүний нөөцийн бэрхшээлүүд тулгарч байгаа бол CallPro Agent - Дуудлагын төвийн мэргэшсэн операторууд танай байгууллагын асуудлыг шийдэх болно.
Бүтээмжийг нэмэгдүүлнэ
Танай байгууллагын утас, сошиалд ирж буй хэрэглэгчийн дуудлага, мессежид манай мэргэшсэн операторууд цаг алдалгүйгээр, үнэн зөв мэдээллийг өгч ажиллана.
Мөн гомдол эсвэл борлуулалтын шинжтэй дуудлагуудад танай байгууллагын ажилтнуудын нэгэн адил шаардлагатай стандартын дагуу мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
Хэрэглэгчээ халамжлах
Дуудлагын төвийн үйлчилгээний чанарыг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэх зэрэг гадагшаа чиглэсэн дуудлагыг хийж, хэрэглэгчдэд шаардлагатай гэсэн шинэ мэдээллүүдийг тогтмол хүргэснээр үнэнч, сэтгэл ханамжтай хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, байгууллагад үнэн зөв тоон мэдээллүүд цугларах боломж бүрдэнэ.
Судалгаа авах
Улирлын чанартай болон нэг удаагийн судалгаа хийх хэрэгцээ шаардлага үүсэхэд танай байгууллагад ажиллах гэнэтийн хүний нөөц бэлэн байдаг уу?
Мэргэшсэн операторууд танай гаргасан шаардлагын дагуу өгөгдсөн асуулт, судалгааны бүлгээс мэргэжлийн өндөр түвшинд асуулгыг явуулж, судалгааны үр дүнг тайлагнах болно.
Давуу талууд
Мэргэшсэн хүний нөөц бүрдүүлсэн учир танай хэрэглэгчдэд стандартын дагуу үйлчилгээ үзүүлнэ.
Манай операторууд байнгын сургалтанд хамрагдаж, үнэн зөв мэдээллээр хангагдана.
Тоног төхөөрөмж, хүний нөөц болон үйл ажиллагааны зардлууд хэмнэгдэнэ.
Ачааллыг зөв тооцоолох учир дуудлага алдалт, амжилтгүй дуудлагын тоо буурна.
Хэцүү хэрэглэгч нартай зөв харилцааны техникүүд ашиглан, ойлголцох чадвартай.
Мэргэжилтнээс үнэгүй зөвлөгөө
авмаар байна уу?
Бид зөвхөн танай нөхцөлд тохирсон үйлчилгээ санал болгох болно.