Борлуулалт
2024-10-23

‍Телемаркетинг болон Coldcall-ийн ялгаа юу вэ

Маркетинг, борлуулалтынхны дунд өргөн ашиглагддаг “Телемаркетинг” болон “cold call” гэдэг ойлголтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

3
минут уншина

Маркетинг, борлуулалтынхны дунд өргөн ашиглагддаг “Телемаркетинг” болон “cold call” гэдэг ойлголтуудын талаар дэлгэрэнгүй танилцуулъя.

Coldcall гэж юу вэ? Түүний онцлогууд

Cold call гэдэг нь борлуулалтын мэргэжилтнүүдийн дунд өргөн хэрэглэгддэг нэр томьёо бөгөөд  боломжит хэрэглэгч рүү холбогдон бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгох үйл явц юм. Энэ нь тухайн хэрэглэгч танай байгууллагаас ямар нэгэн дуудлага ирэх огт хүлээлтгүй байгаа бөгөөд зарим тохиолдолд танай байгууллагын талаар огт мэдээлэлгүй байх ч боломжтой юм. Ийм учраас тухайн дуудлага хүлээн авч байгаа хүмүүс сонирхолгүй байдлаа илэрхийлэх, хүйтэн хөндий харилцах тохиолдол цөөнгүй байдгаас шалтгаалж “Coldcall” буюу орчуулбал “Хүйтэн дуудлага” гэж нэрлэжээ.

Онцлогууд:

  • Байгууллагынхаа талаарх мэдээллийг маш товч бөгөөд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй: Гол яриандаа орохоос өмнө хэрэглэгчид ямар зорилгоор хаанаас ярьж байгаа талаар тодорхой мэдээлэл өгснөөр хэрэглэгч талд хүлээлтийг үүсгэж, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, ямар зорилгоор энэ дуудлагыг хийж байгаа тухай яриаг үргэлжлүүлэх боломжтой. 
  • Хариу үйлдлийг урьдчилан таамаглах боломжгүй: Тухайн хэрэглэгч танай байгууллага руу ямар нэг байдлаар мэдээлэл авах сонирхлоо илэрхийлээгүй учир хүйтэн хандах магадлалтай. Зарим тохиолдолд тухайн хүн уурлахыг ч үгүйсгэхгүй юм. 1000 хүн рүү залгахад тэдний ердөө 100 хүн нь л танай бүтээгдэхүүний талаар сонирхож, тэднээс 10 нь л худалдан авалт хийх тохиолдол ч бий. 
  • Дахин холбогдох: Нэг залгаад амжилтгүй болсон бол шантарч огт болохгүй шүү. Тодорхой хугацааны давтамжтайгаар хэрэглэгчтэй холбогдож, энэ дуудлагыг дахин хийж байгаа талаараа сануулаарай. Энэ үед таны дуудлага илүү Warm call болох бөгөөд борлуулалтын дараагийн түвшинд очих боломжтой юм.

Зөвлөмж:

  1. Coldcall хийхдээ та байгууллагынхаа албан ёсны брэнд дугаараас залгахыг зөвлөж байна. Энэ нь хэрэглэгчдэд итгэл үнэмшил бий болгохоос гадна байгууллагын дугаараа хоногшуулах, дуудлагын тайлангаа харах г.м олон давуу талтай. Танайх байгууллагын дугааргүй бол 72-р эхэлсэн байгууллагын дугаарыг CallPro Voice үйлчилгээний дурын багцын хамт сонгоорой. Ингэснээр ярианы шугамуудаар ярих, тэдгээрийн бүх төрлийн датаг харах г.м боломжуудтай
  1. Хэрвээ танай байгууллага зорилтот хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэх ColdCall хийхэд хүний нөөцийн асуудал тулгарч байгаа бол CallPro Agent компанийн мэргэшсэн оператор аутсорсингийн үйлчилгээг санал болгож байна. Манай мэргэшсэн операторууд та бүхний бэлтгэж өгсөн агуулгын дагуу танай байгууллагын мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх боломжтой.

Телемаркетинг гэж юу вэ? Түүний онцлогууд

Телемаркетинг бол илүү богино хугацаанд олон хүнд хүрэх боломжтой аудиод суурилсан маркетингийн төрөл юм. Хэрэглэгчийн утсанд шууд дуудлага байдлаар ирдэг учир сонсохгүй өнгөрөх магадлал бага байдгаараа бусад маркетингийн аргуудаас ялгардаг. Мэдээж, завгүй байгаад таслах, дуудлагын агуулгыг ойлгоод дундаас нь шууд таслах г.м эрсдэлүүд байгаа. 

Онцлогууд

  • Алдаа багатай: Урьдчилан бэлтгэсэн текстийн дагуу уншсан аудиог илгээдэг учраас ямар нэг үгийн алдаа гаргахгүй байх давуу талтай.
  • Зорилгоос хамаарч олон төрлийн тохиргоо хийх боломжтой: Зөвхөн аудио тоглуулахаас гадна сонсож байгаа хүнийг үйлдэл хийлгүүлэх интерактив байдлаар тохируулах боломжтой. Жишээ нь: хэрэглэгчдэд мэдээлэл илгээсэн агуулгатай аудио тоглогдож дууссаны дараа товч даруулах үйлдэлд уриалах боломжтой. 
  • Хүний оролцоо харьцангуй багатай: Cold call-ийг бодоход хүний оролцоо багатай. Учир нь cold call-ийг хийхэд утасны ард мэдээлэл өгч байгаа хүн сууж байгаа бөгөөд тухайн хүний цалин г.м зардалыг бодоход хамаагүй хямд шийдэл юм. Гэхдээ аль хэдийн бичигдсэн хоолойг тоглуулдаг учир хэрэглэгчийн асуултанд хариулах, интерактив байх боломжгүй юм.

Зөвлөмж:

  1. Хэрэглэгч эхний 5 секундэд тухайн дуудлагыг үргэлжлүүлэн сонсох уу, үгүй юу гэдгээ шийдэх учир ярианы агуулгыг бэлтгэхдээ эхний 5 секундийг илүү сонирхол татахаар байлгаарай. Байгууллагынхаа сурталчилгааг хүргэх гэж байгаа биш тухайн харилцагчид хэрэгтэй мэдээлэл хүргэх гэж байна гэсэн агуулгаар хандвал цааш сонсох магадлал илүү ихэснэ.

  1. Телемаркетинг хийхдээ та харилцагчид руугаа эсвэл цоо шинэ хэрэглэгчид рүү илгээх боломжтой. Харилцагчид руугаа илгээж байгаа тохиолдолд тэдний нэрийг оруулан “Сайн байна уу, Эрхэм харилцагч ………………….” г.м нэрийг нь оруулан тохируулах боломжтой. Хэрвээ та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай шийдлийн зөвлөхүүдтэй холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Манай шийдлийн зөвлөхүүд зөвхөн танай байгууллагад зориулсан харилцаа холбооны шийдлийг санал болгох болно.

Шийдлийн зөвлөхтэй цаг товлох: https://www.callpro.mn/appointment