Харилцагчийн амжилт бол
бидний амжилт

Манай бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрсдийн бизнестээ амжилттай нэвтрүүлж үйл ажиллагаагаа сайжруулсан байгууллагуудын түүхтэй танилцаарай.

Түүхүүд харах

Бидэнд итгэсэн 3000+ байгууллагууд

Бид тантай адил
3000+ харилцагчид үйлчилж байна

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр бид хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл, НӨАТ-ын баримтыг автоматжуулан илгээж байна. Мөн яаралтай гэмтэл саатлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа. Ингэснээр илүү ухаалгаар, цаг хэмнэсэн, мэдээлэл солилцох хурд нэмэгдэж байгаа нь хамгийн давуу талтай. Үүнээс онцгойлон дэлгэрэнгүй тайлангаа гаргах, харилцааны түүхээс хайлт хийж мэдээллийг харж байгааг онцолмоор байна.

Э.Төгстөгөлдөр
Программ хангамж, электроникийн инженер

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр бид хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл, НӨАТ-ын баримтыг автоматжуулан илгээж байна. Мөн яаралтай гэмтэл саатлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа. Ингэснээр илүү ухаалгаар, цаг хэмнэсэн, мэдээлэл солилцох хурд нэмэгдэж байгаа нь хамгийн давуу талтай. Үүнээс онцгойлон дэлгэрэнгүй тайлангаа гаргах, харилцааны түүхээс хайлт хийж мэдээллийг харж байгааг онцолмоор байна.

Э.Төгстөгөлдөр
Программ хангамж, электроникийн инженер

Дуудлага шилжүүлэх үйлдлийг байгууллагынхаа онцлогт тохирсон байдлаар, мөн тэр дор нь өөрчилж болдог нь маш их таалагддаг. Хамгийн сүүлд нэмэлт багц авахаар хүсэлт илгээгээд танилцуулгыг нь үзсэний дараа CallPro компаниас манай байгууллагыг хариуцсан ажилтан нь өөрийн биеэр манай байгууллага дээр ирээд нэг бүрчлэн тайлбарлаж өгөөд мөн бидэнд илүү тохирох бүтээгдэхүүнийг санал болгосонд баярлалаа. Үнэтэй, шаардлагагүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ шахдаггүй, харин бизнест нь тохирсон үйлчилгээг санал болгодог мэдрэмжтэй ажилтнуудтай гэж боддог.

Н.Удаанжаргал
Customer Experience Мэргэжилтэн

CallPro Voice үйлчилгээ нэвтрүүлснээс хойш цаг захиалгыг утсаар авдаг болсон. Байршил харгалзахгүй дуудлагад хариулж болдог учраас операторууд маань гэрээсээ ажиллах боломжтой болсон. Дуудлага бүрийг алдахгүй авч, тайлан статистикаа хянаж, ярианы бичлэгээ эргээд сонсох боломжтой болсон нь маш хялбар санагддаг.

Г.Энхболд
Мэдээлэл Технологийн Албаны Дарга

Миний ажилд маш том туслалцаа үзүүлдэг CallPro Voice шийдлийг дурдахгүй байхын аргагүй. Үйлчилгээгээ сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ярианы бичлэг хадгалах боломжтойгоос гадна шийдвэр гаргахад хэрэг болдог маш үнэтэй датаг цэгцтэй, тодорхой, нарийн гаргаж өгч чаддаг. Харилцагчийн үйлчилгээнд хэрэгтэй гэсэн шинэлэг шийдлүүдийг хэрэгтэй цаг үед нь гаргадаг учраас манай үйлчилгээний салбарт тун ээлтэй бүтээгдэхүүн юм.

Э.Батзаяа
Харилцагчийн Үйлчилгээний Газрын Захирал

Бидний хувьд customer service-ээ хурдтай, хялбараар шийдэх хэрэгцээгээ тус үйлчилгээгээр шийдэж чадаж байна. Тодруулбал харилцагчдынхаа төлбөрийн дүн, төлөх хугацааг сануулах мэдээллийг мессежээр гар ажиллагаагүй хүргэж байна. Мессеж загвараа үүсгэж, хадгалаад бэлэн загвараас сонгоод мессеж илгээх боломжтой байдаг нь амар санагддаг.

Б.Халиунаа
Бизнес Хөгжлийн менежер

Манай байгууллага нь CallPro Voice болон Text үйлчилгээнүүдийг хослуулан хэрэглэдэг. Тус үйлчилгээнүүдийг авснаар бид үйлчлүүлэгч, харилцагч бүртэй цаг алдалгүй холбогдон борлуулалтаа өсгөхийн зэрэгцээ шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллахад нэмэр болж байна. Миний хувьд CallPro Text үйлчилгээний API ашиглан байгууллагын дотоод менежментийн ихэнх асуудлыг автоматжуулсандаа сэтгэл хангалуун байдаг.

Э.Барсболд
Маркетингийн менежер

Гар утасны апп-аасаа ярианы бичлэгээ сонсож, дуудлага шилжүүлж болдог нь харилцагчдын гомдол саналыг шийдвэрлэхэд төвөг удалгүй хариуцсан ажилтантай холбож өгөх цагийг хэмнэдэг. Мөн харилцааны менежерүүд маань өмнө нь энгийн дугаар ашигладаг байхад дэлгэрэнгүй мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг байсан бол одоо энэ мэдээллүүдийг нэг тайлан татаад л харах боломжтой болсон. CallPro Teams бүтээгдэхүүн манай үйлчилгээтэй нягт холбогдож, харилцааны менежерүүдийн маань салшгүй нэг хэсэг болсонд баяртай байна.

Э.Хулан
Зээл төлбөр тооцоо удирдлагын газрын захирал

Хүргэлтийн захиалга ихтэй байгаа үед CallPro Voice үйлчилгээний ачаар дуудлагуудаа хэзээд алдахгүй авч чадаж байна. Тохиргоо өөрчлүүлэх, шинэчлэлт оруулахад маш шуурхай шийдвэрлэдэг, амархан ойлголцдог болохоор CallPro компанитай хамтран ажиллахад таатай байдаг. Ажил хэргийн болон хувийн харилцаатай ямар ч хүмүүст санал болгоход нүүр бардам байдаг шүү.

Г.Ганхишиг
Маркетингийн менежер

Үйл ажиллагаа өргөжих хэрээр надад ирдэг дуудлагын ачаалал маш их нэмэгдэж байсан. CallPro Voice үйлчилгээг нэвтрүүлснээр салбарын худалдааны зөвлөхүүдэд дуудлагын ачааллыг жигд хуваарилах, хүний оролцоогүйгээр салбар байршил, цагийн хуваарийн мэдээлэл өгч болдог болсон. Үүний тусламжтайгаар маш их цаг хэмнэж, хэмнэсэн цагаа өөр ажлуудад зарцуулах боломжийг олгосон.

Б.Одгэрэл
Үүсгэн байгуулагч