CallPro Voice

Байгууллагын дуудлага зохицуулах үйлчилгээ

CallPro Voice үйлчилгээ

Хэрэглэгчтэйгээ харилцах хамгийн үр дүнтэй суваг болох байгууллагын утсанд зориулсан ухаалаг үйлчилгээ юм. Та олон мянган харилцагчдаас ирэх дуудлага бүрийг алдалгүй хүлээн авах, тайлан статистикаа харах, дотоод системүүдтэйгээ интеграцлах боломжтой.

Борлуулалтын боломжоо 

тэл

Дуудлага бүрээ алдахгүйгээр хариулж, борлуулалтын боломжоо нэмэгдүүлээрэй.

Хэрэглэгчийн үйлчилгээгээ стандартжуул

Тайлангийн тусламжтайгаар дуудлагын үзүүлэлтүүдээ хянаж хэрэглэгчийн үйлчилгээгээ сайжруулаарай.

24/7 хэрэглэгчтэйгээ хамт бай

Ажлын цаг дууссан ч автомат хариулагчаас мэдээлэл авах, захиалга өгөх боломжийг бий болгоорой.

Сэтгэл
ханамжийг
99%-д хүргэ

Хэрэглэгчдэдээ нэг стандартаар үйлчилгээ үзүүлж, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлээрэй. Үлдсэн 1% нь танаас шалтгаална.

Үндсэн боломжууд

Бид танай байгууллагыг хэрэглэгчтэй ухаалгаар холбосноор борлуулалтыг дэмжих, ашиг орлогыг нэмэгдүүлэх, датад суурилсан бодит шийдвэр гаргах боломжийг олгоно.

Тусламжийн төв

Хэрэглэгч 24 цагийн турш яаралтай зөвлөгөө тусламж авах боломж

Дэлгэрэнгүй тайлан

Сурталчилгааны тайлангын
дагуу нөлөөлөл үр дүнг тогтоох

Ярианы бичлэг

Үйлчилгээний ярианд хяналт тавих учраас үйлчилгээ сайжирна.

Зардал буурах

Нэг брэнд дугаар ашигласнаар
шаардлагагүй олон дугаарын зардал буурах

Дугаар алдахгүй байх

Залгасан хэрэглэгч бүрийн
дугаараар сан үүсгэх

Ажиллах хүчин

Тусгай инженер
ажиллуулах шаардлагагүй.

Нэмэлт тоног төхөөрөмж шаардахгүй

Нэмэлт өндөр үнэ бүхий
тоног төхөөрөмж шаардахгүй.

Яагаад та CallPro Voice үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?

Бид Монгол, АНУ, Киргиз улсын 3000+ гаруй байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг
харилцаа холбооны мэргэшсэн компани юм.

4000+

Харилцагч
байгууллага

99.95%

Тасралтгүй
ажиллагаа

24 / 7

Техникийн хяналт,
тусламж

5 дата төв

Найдвартай
дэд бүтэц

Танай байгууллагад өгөх үнэ цэн

Мэдээллийн технологийн дэвшлийг бизнестээ нэвтрүүлснээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, бодит шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

Брэнд дугаар

Байгууллагын бүх дуудлагыг нэг брэнд дугаараар хүлээн авч, хуваарилж, удирдана.

Байршил харгалзахгүй

Салбар, нэгжүүдийн байршлаас хамаарахгүйгээр нэгдсэн үйлчилгээ үзүүлнэ.

Төхөөрөмж харгалзахгүй

Үйлчилгээг суурин утаснаас гадна гар утас, компьютер, таблет зэрэг төхөөрөмжүүдээс ашиглаж болно.

Тусламж авах

Хамгийн орчин үеийн технологийн боломжуудыг ашиглахын зэрэгцээ техникийн байнгын тусламж авна.

Дуудлага алдахгүй

Дуудлагадаа хариулах боломжгүй үед дуудлагыг шилжүүлж, мэдээлэл хүргэж, бүртгэнэ.

Гадагш дуудлагын хяналт

Гадагш хийгдэж байгаа дуудлагуудыг бүртгэх, зардалд хяналт тавих, хэрэглэгч бүрээр хязгаарлах.

Дата цуглуулах, гүйцэтгэл хянах

Олон төрлийн дата мэдээллийг цуглуулж, нийт дуудлагын гүйцэтгэлд хяналт тавина.

Интеграци хийх

Байгууллагын дотооддоо ашигладаг системүүдтэй интеграц хийх боломжтой.

Танай хэрэглэгчдэд өгөх үнэ цэн

Бизнесийн хамгийн том үнэ цэн болох хэрэглэгчдэдээ
илүү дотно, шуурхай үйлчилгээг хүргэхэд танд туслах болно.

24/7 холбогдох боломж

Хэрэглэгчид 24/7 танай байгууллагатай холбогдох, мэдээлэл авах боломжтой болно.

Байршил харгалзахгүй

Байгууллагын дугаараар дамжуулан танай байгууллагын бүх салбар, нэгжийн ажилтнуудтай холбогдоно.

Харилцагчийн сэтгэл ханамж

Хэзээ ч завгүй дохио өгөхгүй, олон дугаар хооронд будилахгүй мэдээлэл авснаар сэтгэл ханамж нэмэгдэнэ.

Автомат хариулагч

Оператор утсаа авахыг хүлээлгүй автомат хариулагчаас шаардлагатай мэдээллээ шуурхай авах боломжтой.

Шуурхай үйлчилгээ

Хэрэглэгчид тохирох мэргэжилтэнтэй харилцахаас илүү опрератор, автомат хариулагчийн даралтаар илүү хурдан хариу авна.

VIP хэрэглэгчээ халамжлах

VIP хэрэглэгчдээ таньж шуурхай үйлчилгээ үзүүлэх, хариуцсан менежер рүү хуваарилах боломжтой.

Дугаар таних

Хэрэглэгч бүрийг таньж, бүртгэж эхэлснээр залгах болгондоо асуудлаа дахин тайлбарлах шаардлагагүй.

Дотоод системийн автоматжуулалт

Зарим автоматжуулсан үйлчилгээг оператортай холбогдохгүйгээр 24/7 авах боломжтой.

100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой

Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.

Боломжит интеграциудыг үзэх

Үйлчилгээний багцууд

Та байгууллагынхаа хэрэгцээнд тохируулан багцаа сонгоорой.

Багц 1

Толгой дугаар
3+ дотуур дугаар
Автомат хариулагч
Цагийн тохиргоо
Дуудлага хуваарилах
Хүлээлгийн ая
Олон төхөөрөмж ашиглах
Алдсан дуудлагын мэдээлэл
Дотуур холбоо
Харилцагчийн утасны жагсаалт
Дуут шуудан имэйлээр хүлээн авах
Хянах самбар
Техник дэмжлэг имэйл, мессеж
Холбоо барих

Багц 3

Багц 2-т орсон бүх боломжууд
10+ дотуур дугаар
Дотоод системтэй интеграцчилах
Харилцагчийн нэмэлт бүлэг үүсгэх
VIP харилцагч таних
Мэргэжилтэн холбогдсоныг мэдээллэх
Хүлээлгийн өрөө
Автоматаар эргэн залгах
Дуудлагын төвийн самбар
Байгууллага хооронд дуудлага шилжүүлэх
Мэргэжилтэнд үнэлгээ өгөх
Сүүлд холбогдсон мэргэжилтэнтэй холбогдох
Аналог дотуур холбоо
Дуудлагын тайлангийн SLA үзүүлэлтүүд
Шуурхай техник дэмжлэг 24/7
Холбоо барих

Багц 1

Та өөрийн хэрэгцээнд тохируулан багцаа сонгоорой

Холбоо барих

Багц 1

Толгой дугаар
3+ дотуур дугаар
Автомат хариулагч
Цагийн тохиргоо
Дуудлага хуваарилах
Хүлээлгийн ая
Олон төхөөрөмж ашиглах
Алдсан дуудлагын мэдээлэл
Дотуур холбоо
Харилцагчийн утасны жагсаалт
Дуут шуудан имэйлээр хүлээн авах
Хянах самбар
Техник дэмжлэг имэйл, мессеж

Багц 2

Та өөрийн хэрэгцээнд тохируулан багцаа сонгоорой

Холбоо барих
Эрэлттэй

Багц 3

Та өөрийн хэрэгцээнд тохируулан багцаа сонгоорой

Холбоо барих

Багц 3

Багц 2
10+ дотуур дугаар
Дотоод системтэй интеграцчилах
Харилцагчийн нэмэлт бүлэг үүсгэх
VIP харилцагч таних
Мэргэжилтэн холбогдсоныг мэдээллэх
Хүлээлгийн өрөө
Автоматаар эргэн залгах
Дуудлагын төвийн самбар
Байгууллага хооронд дуудлага шилжүүлэх
Мэргэжилтэнд үнэлгээ өгөх
Сүүлд холбогдсон мэргэжилтэнтэй холбогдох
Аналог дотуур холбоо
Дуудлагын тайлангийн SLA үзүүлэлтүүд
Шуурхай техник дэмжлэг 24/7

Нэмэлт үйлчилгээ

Та дараах нэмэлт үйлчилгээнүүдийг ашиглан бизнесийн амжилтаа нэмэгдүүлээрэй.

IP72 дугаар

Дуудлага болон мессеж илгээх боломжтой 72 угтвартай суурин дугааруудаас сонголтоо хийгээрэй.

Click

Танай вэб хуудсанд хандсан хэрэглэгчид дуудлагын төвийн мэргэжилтэнтэй вэбээс шууд холбогдох боломжтой.

Телемаркетинг

Хэрэглэгчдэд богино хэмжээний дуут мэдээллийг дуудлага хэлбэрээр нэгэн зэрэг хүргэнэ.

API

Бүх төрлийн ERP, CRM болон байгууллагын дотоод системүүдтэй интеграци хийх боломжтой.

Түгээмэл асуулт, хариултууд

Үйлчилгээ эхлэхээс өмнө юу юу шаардлагатай вэ?

Операторын сүлжээ харгалзахгүйгээр байгууллагын суурин дугаартай байх шаардлагатай бөгөөд хараахан суурин дугааргүй бол манайхаас IP72 дугаар сонгох боломжтой. Хэрвээ төхөөрөмж ашиглах бол интернэттэй байх шаардлагатай. Хэрвээ аналог аппарат ашигладаг бол IP аппаратаар шинэчлээрэй.

Сонгосон багц дээрээ нэмэлтээр өөр багцын модуль нэмж авч болох уу?

Та байгууллагынхаа хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, өөрийн байгууллагад тохирсон багцаа сонгож, зөвхөн тухайн багцад багтсан модулийг бүрэн ашиглах боломжтой.

Гэрээ байгуулахад заавал биеэр очих шаардлагатай юу?

Манай борлуулалтын зөвлөхтэй урьдчилан цаг товлон, танай оффис дээр очиж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гэрээ байгуулах боломжтой. Мөн та хаана ч байсан бидэнтэй онлайнаар уулзалт товлож, дэлгэрэнгүй шийдлээ ярилцаж, гэрээгээ шуудангаар солилцоорой.

Дуудлагын тайлангаас ямар мэдээллүүдийг дэлгэрэнгүй харах боломжтой вэ?

Дуудлагын тайланд сүүлийн 6 сарын бүх дуудлагууд, тэдгээрийн дэлгэрэнгүй задаргаа, хариулсан бол тэдгээрийн ярианы бичлэг, оргил ачааллын үеийг цаг, гараг, өдрөөр нь тодорхойлно. Мэргэжилтнүүдийн гүйцэтгэл, хэрэглэгчтэй ярьж буй дундаж буй, алдсан дуудлагын мэдээллүүд гэх мэт.

Техникийн дэмжлэгийн хүсэлтээ яаж өгөх вэ?

Та техник дэмжлэгийн хүсэлтээ 72727070 утсаар, info@callpro.mn имэйлээр болон 137070 дугаар руу мессежээр илгээх боломжтой. Бид таны хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн хариу өгөх болно.

Үйлчилгээний багцын төлбөрөөс гадна ямар нэмэлт зардал гарах вэ?

Хэрвээ танай байгууллага шинээр суурин дугаар авч байгаа бол дугаарын бүртгэлийн хураамж болон барьцаа байршуулах шаардлагатай. Дугаар ашиглах үеийн ярианы төлбөртэй холбоотой зардал нэмэгдэнэ. Мөн шинээр төхөөрөмж авах шаардлагатай байвал үүнтэй холбоотой худалдан авалтын зардал гарна.

Техник дэмжлэг болон автомат хариулагчаа солиулахад нэмэлт төлбөртэй юу?

Манай үйлчилгээг ашигласнаар техник дэмжлэг үнэгүй бөгөөд таны хүсэлтээс хамааран түргэн шуурхай шийдвэрлэгдэнэ. Автомат хариулагчийн текстийг солиход нэмэлт төлбөргүй бөгөөд ажлын нэг өдрийн дотор солигдоно.

Гэрээний хугацаанд багцаа өөрчлөх боломж байдаг уу?

Боломжтой, та манайд урьдчилан хүсэлт өгснөөр хүсэлтийн дагуу тохиргоог хийж, гэрээг шинэчлэнэ.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Гэрээн дээр оруулсан санхүүгийн ажилтны имэйл хаяг болон гар утасны дугаар руу сар болгоны 05 болон 25-ны өдөр тогтмол төлбөрийн нэхэмжлэл очих болно. Хэрвээ санхүүгийн бүргэлтэй имэйл хаяг болон гар утасны дугаараа солиулах бол тухайн хүсэлтээ манай info@callpro.mn хаяг руу илгээнэ үү.

Тус үйлчилгээг нэвтрүүлснээр бид хэрэглэгчдийн төлбөрийн мэдээлэл, НӨАТ-ын баримтыг автоматжуулан илгээж байна. Мөн яаралтай гэмтэл саатлын мэдээллийг шуурхай хүргэж байгаа. Ингэснээр илүү ухаалгаар, цаг хэмнэсэн, мэдээлэл солилцох хурд нэмэгдэж байгаа нь хамгийн давуу талтай. Үүнээс онцгойлон дэлгэрэнгүй тайлангаа гаргах, харилцааны түүхээс хайлт хийж мэдээллийг харж байгааг онцолмоор байна.

Э.Төгстөгөлдөр
Программ хангамж, электроникийн инженер

Дуудлага шилжүүлэх үйлдлийг байгууллагынхаа онцлогт тохирсон байдлаар, мөн тэр дор нь өөрчилж болдог нь маш их таалагддаг. Хамгийн сүүлд нэмэлт багц авахаар хүсэлт илгээгээд танилцуулгыг нь үзсэний дараа CallPro компаниас манай байгууллагыг хариуцсан ажилтан нь өөрийн биеэр манай байгууллага дээр ирээд нэг бүрчлэн тайлбарлаж өгөөд мөн бидэнд илүү тохирох бүтээгдэхүүнийг санал болгосонд баярлалаа. Үнэтэй, шаардлагагүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ шахдаггүй, харин бизнест нь тохирсон үйлчилгээг санал болгодог мэдрэмжтэй ажилтнуудтай гэж боддог.

Н.Удаанжаргал
Customer Experience Мэргэжилтэн

CallPro Voice үйлчилгээ нэвтрүүлснээс хойш цаг захиалгыг утсаар авдаг болсон. Байршил харгалзахгүй дуудлагад хариулж болдог учраас операторууд маань гэрээсээ ажиллах боломжтой болсон. Дуудлага бүрийг алдахгүй авч, тайлан статистикаа хянаж, ярианы бичлэгээ эргээд сонсох боломжтой болсон нь маш хялбар санагддаг.

Г.Энхболд
Мэдээлэл Технологийн Албаны Дарга

Миний ажилд маш том туслалцаа үзүүлдэг CallPro Voice шийдлийг дурдахгүй байхын аргагүй. Үйлчилгээгээ сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ярианы бичлэг хадгалах боломжтойгоос гадна шийдвэр гаргахад хэрэг болдог маш үнэтэй датаг цэгцтэй, тодорхой, нарийн гаргаж өгч чаддаг. Харилцагчийн үйлчилгээнд хэрэгтэй гэсэн шинэлэг шийдлүүдийг хэрэгтэй цаг үед нь гаргадаг учраас манай үйлчилгээний салбарт тун ээлтэй бүтээгдэхүүн юм.

Э.Батзаяа
Харилцагчийн Үйлчилгээний Газрын Захирал

Хүргэлтийн захиалга ихтэй байгаа үед CallPro Voice үйлчилгээний ачаар дуудлагуудаа хэзээд алдахгүй авч чадаж байна. Тохиргоо өөрчлүүлэх, шинэчлэлт оруулахад маш шуурхай шийдвэрлэдэг, амархан ойлголцдог болохоор CallPro компанитай хамтран ажиллахад таатай байдаг. Ажил хэргийн болон хувийн харилцаатай ямар ч хүмүүст санал болгоход нүүр бардам байдаг шүү.

Г.Ганхишиг
Маркетингийн менежер

Үйл ажиллагаа өргөжих хэрээр надад ирдэг дуудлагын ачаалал маш их нэмэгдэж байсан. CallPro Voice үйлчилгээг нэвтрүүлснээр салбарын худалдааны зөвлөхүүдэд дуудлагын ачааллыг жигд хуваарилах, хүний оролцоогүйгээр салбар байршил, цагийн хуваарийн мэдээлэл өгч болдог болсон. Үүний тусламжтайгаар маш их цаг хэмнэж, хэмнэсэн цагаа өөр ажлуудад зарцуулах боломжийг олгосон.

Б.Одгэрэл
Үүсгэн байгуулагч
Харилцагчдын түүхүүд

Мэргэжилтнээс үнэгүй зөвлөгөө
авмаар байна уу?

Бид зөвхөн танай нөхцөлд тохирсон үйлчилгээ санал болгох болно.