CallPro Teams үйлчилгээ
CallPro Teams нь багийн бүтээмжийг нэмэгдүүлж, байгууллага – мэргэжилтэн – хэрэглэгч хоорондын харилцаа холбоог сайжруулах нэгдсэн платформ юм. Таны бизнесийг илүү уян хатан, инновацлаг, B2E2C (Business-Employee-Customer) 3 талт хамтын соёлыг бүтээгч компани болгоход туслана.
Байгууллагын дугаараар ярих, мессежлэх
Байгууллагын эсвэл өөрийн дугаарыг сонгон, хэрэглэгчтэй утсаар ярих, мессеж бичих боломжтой.
Багаараа илүү ухаалгаар хамтран ажиллах
Дуудлагыг шууд дараагийн ажилтан руу шилжүүлэх, дуудлагын түүхийг өөр ажилтан руу хуваалцах боломжтой.
Мэргэжилтэн ажлын цагаа өөрөө удирдах
Цайны цаг, ээлжийн амралттай байгаа эсэхээ тохируулан баг хамт олондоо мэдэгдэх боломжтой.
Харилцааны бүх сувгуудын датаг хадгалах
Хэрэглэгчдийн холбогдох мэдээлэл болон тухайн хэрэглэгчтэй ярьсан яриа, мессежийн түүхүүд үлдэнэ.
Яагаад та CallPro Teams
үйлчилгээг сонгох хэрэгтэй вэ?
Бизнесийн хамгийн том үнэ цэн болох хэрэглэгчдэдээ
илүү дотно, шуурхай үйлчилгээг хүргэхэд танд туслах болно.
30%
Хэрэглэгчдийн 30% нь мэргэжилтнүүдтэй шууд гар утсаар нь холбогддог.
70%
Хэрэглэгчдийн 70% нь мессежээр шууд ажилтантай холбогдох нь хялбар гэж үздэг.
8/10
Байгууллагын 10 дуудлага бүрийн 8 нь дараагийн удаа шууд мэргэжилтэнтэй холбогддог.
60/40
Нэг мэргэжилтэн өдөрт 60 дуудлага хүлээн авч 40 дуудлага гадагш хийдэг.
Танай байгууллагад өгөх үнэ цэнэ
Мэдээллийн технологийн дэвшлийг бизнестээ нэвтрүүлснээр өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, бодит шийдвэр гаргах боломж бүрдэнэ.
Дүн шинжилгээ хийх
Мэргэжилтнүүдийн харилцаа холбооны бүх дата мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийж, дэлгэрэнгүй тайлан боловсруулна.
Бодит үнэлгээ
Мэргэжилтнүүдийг шударгаар үнэлэх, урамшуулах боломжтой.
Онцлог мэдэгдлүүд
Хамт олны төрсөн өдөр, ажлын ойн баярын мэдэгдлүүдийг хүлээж авах.
Бүтээмж нэмэгдэнэ
Мэргэжилтнүүд ажлын цагаа өөрөө удирдсанаар ажлын бүтээмж нэмэгдэнэ.
Хялбар байдал
Мэдээллээ дотооддоо хуваалцахад илүү хялбар болно.
Хяналт тавих
Мэргэжилтнүүдийн өөрийн гүйцэтгэлдээ хяналт хийх боломжтой болно.
Онлайн оффис
Байгууллагын дотоод чат, аудио хурлын өрөөнүүдийг орлоно.
Админ дашбоард
Админ удирдлагаас группуудад шаардлагатай мэдээллийг хүргэх.
Бүтээмжийг нэмэгдүүлнэ
Ажилтан бүрт байгууллагын виртуал дугаар үүснэ.
Ухаалаг утастай байхад л хангалттай.
Мэргэжилтэн бүрийн гүйцэтгэлийг шударгаар үнэлэх.
Дотоод системүүдийг бүрэн интеграци хийх
Хамтын ажиллагааг
бэхжүүлнэ
Байгууллагын дотоод чатын систем.
Хэрэглэгчийн дуудлагын түүх болон дугаарыг хялбараар хуваалцах.
Аудио хурлын өрөө үүсгэх.
Ажилласан жил, төрсөн өдөр зэргийг сануулна.
Илүү ухаалгаар ажиллана
Дуудлага, мессежийн дэлгэрэнгүй тайлан гаргана.
Байгууллагын дугаар болон өөрийн дугаарыг ашиглах.
Ажлын цагийн тохиргоо хийх.
Хэрэглэгчдийн нэгдсэн сан руу хандаж дуудлага бүртгэх.
100+ системүүдтэй харилцан интеграц хийх боломжтой
Бид байгууллага, хэрэглэгч хоёрыг хооронд нь ухаалгаар холбож, танай байгууллагын дотоод системүүдтэй бүрэн интеграцичлагдах боломжуудаар хангана.
Үйлчилгээний багцууд
Та өөрийн хэрэгцээнд тохируулан багцаа сонгоорой.
Багц 1
Багц 2
Түгээмэл асуулт, хариултууд
Апп аа хаанаас татах вэ?
iOS үйлдлийн системтэй гар утсанд Appstore -оос, Samsung үйлдлийн системтэй утсанд Playstore-оос татах боломжтой.
Aпп-аасаа ямар ч дугаарт залгаж болдог уу?
Бүх сүлжээнд хязгааргүй ярих боломжтойгоос гадна байгууллагын дугаараа сонгож дуудлага хийх боломжтой.
CallPro Voice үйлчилгээнээс юугаараа ялгаатай вэ?
CallPro Voice үйлчилгээ нь БАЙГУУЛЛАГА - ХЭРЭГЛЭГЧ /B2C/ хоорондын харилцааны үндсэн суваг болох суурин утасны шийдлийн үйчилгээ бөгөөд өдөр тутмын борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээ, маркетинг сурталчилгаандаа өргөнөөр ашигладаг.
Харин CallPro Teams үйлчилгээгээр БАЙГУУЛЛАГЫН МЭРГЭЖИЛТЭН - ХЭРЭГЛЭГЧ /B2E2C/ хоорондын харилцааны сувгийг цахимжуулах “БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ПЛАТФОРМ“ байдлаар ашиглах /B2E2C/ датаг олон төрлөөр боловсруулж, дата суурьтай шийдвэр гаргахад тань тусална.
Интернетийн хурд хамаарах уу?
Таны интернэтийн хурд муу байгаа үед тасалдах эрсдэлтэй байна.
Ямар ч загварын утсан дээр ажиллах уу?
iOS, Android, Huawei үйлдлийн системтэй бүх утсан дээр ашиглах боломжтой.
Дотоод системтэйгээ интеграци хийж ажиллаж болох уу?
Танай байгууллагын дотоод системүүдтэй уян хатан интеграци холболт хийж, байгууллагын хэрэглэгчдийн нэгдсэн сан үүсгэж, хэрэглэгчийн мэдээллээ бусадтайгаа хуваалцан, шаардлагатай тэмдэглэл оруулан илгээх гэх мэт олон боломжуудтай.
Video call хийж болох уу?
Одоогийн байдлаар бид аудио хурлын өрөө, болон аудио 2G сүлжээний дуудлага хийх боломжтой байна. Бидний дараагийн хөгжүүлэлтийн жагсаалтад Video call хийх боломжтой болно.
Яриа, мессежийн төлбөр нэмэгдэж төлөгдөх үү?
CallPro Teams үйлчилгээний багцаас сонгож үйлчилгээг идэвхжүүлснээр гарах яриа болон мессеж хязгааргүй бөгөөд зөвхөн багцаасаа хамаарч нэмэлт хэрэглэгчийн төлбөр төлдөг.
Ярианы чанар нь хэр сайн бэ?
Бид яриаг монгол дахь серверээр дамжуулан явуулж байгаа учир яриа хугацааны алдагдалгүй, чанартай байх болно.
Хэрэглэгчийн мэдээлэлдээ яаж өөрчлөлт оруулах вэ?
Хэрэглэгчийн мэдээллээ өөрсдийн админ эрхээсээ өөрчилж болно. Эсвэл info@callpro.mn мэйл хаягаар мэдээллүүдээ өгч өөрчлүүлээрэй.
Гар утасны апп-аасаа ярианы бичлэгээ сонсож, дуудлага шилжүүлж болдог нь харилцагчдын гомдол саналыг шийдвэрлэхэд төвөг удалгүй хариуцсан ажилтантай холбож өгөх цагийг хэмнэдэг. Мөн харилцааны менежерүүд маань өмнө нь энгийн дугаар ашигладаг байхад дэлгэрэнгүй мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг байсан бол одоо энэ мэдээллүүдийг нэг тайлан татаад л харах боломжтой болсон. CallPro Teams бүтээгдэхүүн манай үйлчилгээтэй нягт холбогдож, харилцааны менежерүүдийн маань салшгүй нэг хэсэг болсонд баяртай байна.
Мэргэжилтнээс үнэгүй зөвлөгөө
авмаар байна уу?
Бид зөвхөн танай нөхцөлд тохирсон үйлчилгээ санал болгох болно.