Хэрэглэгчдийн 85% нь байгууллагатай дор хаяж 4 төрлийн сувгаар холбогдсон байдаг. Тэдний 50% нь 2-оос ч илүү сувгаар холбогдож мэдээлэл авсны дараа хэрэглэгч болдог байна. Зарим хүмүүст шууд утсаар залгаад мэдээлэл авах нь хялбар байдаг бол, заримд нь чатаар холбогдож мэдээлэл авах нь хялбар гэж үздэг. Тиймээс бүх сувгууддаа идэвхтэй байж, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, халамжлах нь байгууллагуудын хувьд чухал болоод байгаа энэ үед бид Монголчуудын хамгийн их ашигладаг 4 сувгийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар мэдээлэл бэлтгэлээ.
1. Сошиал медиа харилцаа
Дэлхий дээр 65+ сошиал медиа суваг байдаг бөгөөд хүн төрөлхтөн өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрт тохирох сувгийг сонгон хоорондоо харилцаж байна. Энэ нь улс орон бүрээс хамааран өөр байдаг бөгөөд жишээ нь Хятад улсад wechat, Солонгос улсад kakao, Япон улсад LINE зэрэг сошиал апп-уудыг илүүтэй хэрэглэдэг. Ийм зах зээлд facebook дээр байнга сурталчилгаа явуулах нь үр дүнгүй юм.
Монголчуудын хувьд сошиал хэрэглээгээр Facebook тэргүүлж байгаа бөгөөд Meta-гаас гаргасан 2024 оны датанаас харахад нийт хүн амын 72% нь Facebook хэрэглэгч байна. Монголчуудын дунд хамгийн өргөн ашиглагддаг сошиал медиа сувгуудын удаах байранд Instagram, WhatsApp, Viber, Telegram зэрэг платформууд орж байна. Эдгээр сувгуудаар хэрэглэгчидтэй харилцаж байгаа нэгтгэх нь хэрэглэгчийг халамжлах төвийнхөнд нэгдсэн байдлаар мэдээлэл өгөхөд тустай юм.
Хэрвээ та сошиал сувгууддаа нэг дотоос хариулахыг хүсэж байгаа бол CallPro Text үйлчилгээг ашиглан Facebook, Instagram, Viber, Whatsapp, Telegram зэрэг сувгууддаа нэг дороос хариулаарай. Нэмэлтээр Facebook, Instagram-ийн комментдоо ч хариулах боломжтой.
2. Утсан харилцаа
Хэрэглэгчдийн 75% нь байгууллагатай утсаар холбогдох нь хамгийн хурдан мэдээлэл авах, асуудлаа шийдүүлэх боломж гэж үздэг. Зах зээлийн өрсөлдөөнд хамгийн түрүүнд хэрэглэгчийн хандалтад хариу өгч чадсан байгууллагыг хэрэглэгчид сонгож байна. Жишээ нь хэрэглэгчдэд хүргэлтийн үйлчилгээ хэрэгтэй болоод google-с хайлт хийхэд 5 компанийн мэдээлэл гарч ирлээ гэж бодъё. Эхний компани руу залгахад утсаа авахгүй бол дараагийн компани. Дараагийн компани утсандаа хариулахгүй бол дараагийнх гэсэн зарчмаар сонголтоо хийнэ.
Тиймээс дуудлага бүрээ алдахгүй зайлшгүй хэрэгтэй юм. Та CallPro Voice үйлчилгээг сонгосноор байгууллагын дугаар дээрээ дуудлага алдалгүй хүлээн авах, тайлан статистикаа харах г.м олон боломжуудтай.
3. И-мейл харилцаа
Хэрэглэгчдийн 77% нь өдөрт дор хаяж нэг удаа inbox-оо шалгадаг гэсэн бол 13% нь и-мейлийг өөрсдийн ашигладаг топ 3 сувгийн нэг гэсэн байна. И-мейл хэрэглэгчийн цахим шуудан буюу inbox-д шууд очиж байгаа учир хэрэглэгчдэдээ зориулсан тусгайлсан саналуудыг энэ сувгаар хүргэх нь илүү оновчтой байдаг. Хэдэн мянган scam и-мейлүүдээс ялгарахын тулд “Хэрэглэгч ……………. Танд зориулсан тусгай санал” г.м хаягтай и-мейл байвал зайлшгүй нээж үзэх болно.
3. Мессеж харилцаа
Маркетер бүр л зорилтот хэрэглэгчдэдээ шууд хүрэх боломжтой маркетингийн сувгийг хайдаг шүү дээ. Тэгвэл таны зайлшгүй ашиглах суваг бол мессеж юм. Бид өдөр тутамдаа утсаар ярьж мессежлэдэг шүү дээ. Иймд өдөр тутмын хэрэглээ болж чадсан энэхүү сувгийг ашиглах нь илүү хүртээмжтэй байдаг. Та CallPro Text үйлчилгээг ашиглан хэрэглэгчдэд өөрийн брэнд дугаараас мессеж илгээх боломжтой ба хэрэглэгч хариу илгээсэн тохиолдолд админ хэсгээс харж, хариу өгөх боломжтой юм. CallPro Text үйлчилгээг ашигласнаар мессеж харилцааг зөвхөн нэг талт буюу байгууллагаас хэрэглэгч рүү гэсэн чиглэлээр бус 2 талт болгох боломжтойгоороо давуу талтай юм.
Та мессеж маркетингтай холбоотой бидний бэлтгэсэн блогийг энд дарж уншаарай.
Мөн бид танай байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирсон харилцаа холбооны олон төрлийн шийдэл, үйлчилгээг тусгайлан санал болгох бүрэн боломжтой тул энд дарж зөвлөхтэй шууд цаг товлоорой. Бид зөвхөн танай байгууллагад зориулсан боломжийг санал болгох болно.