2024-10-17

Ажил амьдралын балансыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ?

Ажил амьдралын баланс гэдэг нь товчхондоо ажил болон хувийн амьдралдаа аль алинд нь ижил хэмжээний цаг болон эрч хүчийг зарцуулахыг хэлнэ. Аль нэгэнд нь хэт их энерги зарцуулах нь ажлаас халшрах, амьдралын идэвхгүй болох эрсдэлд хүргэдэг. Тиймээс хоёуланд нь ижил хэмжээний энергийг зарцуулж, тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа өөрийн цагаа зөв хуваарилж бүтээмжтэй ажиллан, амрах үедээ амарч, амьдралын сайн сайхныг мэдрэхэд бидний бэлтгэсэн дараах зөвлөгөөнүүд танд туслах болно

3
минут уншина

Ажил амьдралын баланс гэдэг нь товчхондоо ажил болон хувийн амьдралдаа аль алинд нь ижил хэмжээний цаг болон эрч хүчийг зарцуулахыг хэлнэ. Аль нэгэнд нь хэт их энерги зарцуулах нь ажлаас халшрах, амьдралын идэвхгүй болох эрсдэлд хүргэдэг. Тиймээс хоёуланд нь ижил хэмжээний энергийг зарцуулж, тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Өдөр тутмын амьдралдаа өөрийн цагаа зөв хуваарилж бүтээмжтэй ажиллан, амрах үедээ амарч, амьдралын сайн сайхныг мэдрэхэд бидний бэлтгэсэн дараах зөвлөгөөнүүд танд туслах болно.

  1. Цагийн менежментээ сайжруулах

Ажил амьдралын тэнцвэртэй байдлын талаар яриа эхлүүлэхэд хамгийн эхэнд байнга дурдагддаг зүйл бол “цагийн менежментээ сайжруулах” юм. Цагийн менежментээ сайжруулах нь ажил амьдралын балансыг тэнцвэржүүлэхэд чухал үүрэгтэй гэдгийг бид сайн мэддэг ч хэрэгжүүлж чаддаггүй зүйлсийн нэг юм. Тэгвэл ажлуудаа эрэмбэлэх дараах аргуудаас нэгийг нь зааж өгье. Үүнийг Эйзенхауэр матриц гэдэг бөгөөд таскуудаа хэрхэн хурдан эрэмбэлэхэд тусална.

Дээрх 4 хэсэгт ажлуудаа хувааснаар дараах зүйлс илүү ойлгомжтой болох юм.

  1. Одоо юу хийх вэ (чухал, яаралтай)
  2. Та юу төлөвлөх хэрэгтэй вэ (чухал боловч яаралтай биш)
  3. Та юуг бусдад хуваарилж болох вэ (чухал биш, гэхдээ яаралтай)
  4. Та юу устгаж болох вэ (чухал биш, яаралтай биш)

Энэ арга нь өдөр тутмын ажлуудаа эрэмбэлэх, хурдан шийдвэр гаргах, эмх цэгцтэй байхад танд тусална.

  1. Зарим зүйлсэд “үгүй” гэж хэлж сурах

Ямарваа нэг зүйлсэд үгүй гэж хэлж сураагүйгээсээ болж нэг л мэдэхэд ажлын цагтаа хэзээ ч багтахгүй их ажлыг өөр дээрээ авчихсан байдаг. Тиймээс хааяа “үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй. Гэхдээ мэдээж ажлын байран дээр удирдлагадаа үгүй гэж хэлэх нь хэцүү шүү дээ. Тиймээс дээд албан тушаалтанд үгүй гэж хэлэхдээ дараах байдлаар татгалзаад үзээрэй. “Уучлаарай, би одоогоор таны өгсөн ажлыг хийх боломжгүй байна. Та үүнийг өөр хийх боломжтой мэргэжилтэн рүү шилжүүлэх үү? Учир нь над дээр ийм ажлууд явж байна” гэж хэлээд үзээрэй. Ингэж хэлэх нь илүү эелдэг бөгөөд учир шалтгаантай байх болно.

  1. Чанартай амралт авч сурах

Ажлын бус цагаар ажлын тухай бодсоор байх нь ажлаас халшрах хам шинжид хүргэх эрсдэлтэй. Тиймээс амралтын өдрүүдэд ажлаасаа бүрэн хөндийрч, тархиа бүрэн амраах хэрэгтэй. Ингэснээр ажлын өдрүүдэд илүү сайн төвлөрөх боломжтой юм. 

Өнөөгийн дижитал эринд хувийн амьдрал болон ажил карьерын хоорондох зураасыг бүдгэрүүлж байгаа зүйл нь олон төрлийн платформууд юм. Зарим тохиолдолд хүмүүс хувийн сошиал хаягуудаар дамжуулан ажлын харилцаагаа өрнүүлж байгаа нь дээрх нөхцөлийг бий болгож байна. 

Иймд ажил амьдралын тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд ажлын харилцааг зөвхөн ажлын платформоор дамжуулах нь маш чухал юм. CallPro Teams  үйлчилгээг байгууллагадаа нэвтрүүлснээр ажлын дотоод болон гадаад хэрэглэгчидтэй харилцах харилцааг өрнүүлж, ажлын цагаа удирдах бүрэн боломжтой юм.

  1. Хувийн дугаар болон ажлын дугаараа салга

Сошиал платформуудаас гадна ажлын хэрэгцээнд хувийн дугаараа ашиглах нь амралтын өдрүүдэд харилцагчаас яаралтай дуудлага хүлээн авах нөхцөлийг бүрдүүлж магадгүй учир ажлын болон хувийн гэсэн 2 дугаартай болохыг санал болгож байна. CallPro Teams нь 72-оор эхэлсэн виртуал дугаартай аппликейшн учир заавал сим карт эсвэл и-сим суулгахгүйгээр зөвхөн интернэттэй үед дуудлага хүлээн авах, мессеж, чат бичих боломжтой. Мөн CallPro Teams үйлчилгээ дотор ажлын цагийн төлөвөө тохируулж “Уулзалттай” “Цайны цаг”, “Өвчтэй”, г.м 7 төрлийн төлөвөөс сонгон, дуудлагаа хаах, автомат хариулагч тоглуулах боломжтой. 

  1. Асуудал тулгарсан бол хамт олонтойгоо ярилцах

Өөрт тохиолдож байгаа бэрхшээлүүдээ баг хамт олон, хамтран ажиллагсадтайгаа нээлттэй ярилцах хэрэгтэй. Асуудал тулгарсан үед дуудлагын мэдээллийг хамт олонтойгоо хуваалцах, шаардлагатай нэмэлт мэдээллийг өгснөөр таны асуудлыг шийдвэрлэхэд хамт олон тань туслах болно. Яаж вэ гэж үү? Мэдээж энэ боломж ч бас CallPro Teams  үйлчилгээнд багтсан. Дуудлагын үеэр хэрэглэгчийг дараагийн мэргэжилтэн рүү шилжүүлэх эсвэл ярианы мэдээллийг бусдадаа хуваалцах боломжийг энэхүү аппликейшн бүрдүүлж өгсөн юм.

Мөн долоон хоног бүрийн багийн уулзалт эсвэл өглөө бүрийн scrum meeting дээр багийн гишүүдэд тулгарсан асуудлуудыг сонсох цагийг удирдлагуудын зүгээс гаргаж өгвөл тухайн багийн гишүүнд тулгарсан асуудлыг дор бүр нь шийдэх боломжийг бий болгоно.

  1. Шинэ хоббитой болох

Ажлын бус цагаар ажлын тухай бодож шаналах нь таныг сайн амарч чадахгүй байх, ажлын цагаар бүтээмжгүй ажиллах эрсдэлд оруулах учир таны сонирхлыг татах шинэ хоббитой болох хэрэгтэй. Энэ нь юу ч байж болох бөгөөд дасгал хөдөлгөөн хийх, шинэ хэлний сургалтад суух, сайн дурын ажил хийх г.м юу ч байж болох юм. Хэрэв та хамт олон дотроосоо өөрийн ижил төрлийн хоббитой хүнээ хайж байвал өөрийн профайл хуудас дотроо хоббигоо бусадтайгаа хуваалцаарай.