2024-03-12

MWC 2024 эвентийн үеэр Вьетнамын 2 дахь том оператор компанитай хамтран ажиллахаар боллоо

минут уншина

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн олон улсын хамгийн том арга хэмжээ болох Дэлхийн үүрэн холбооны конгресс 2024 /Mobile world congress 2024/ Испанийн Барселона хотод 2-р сарын 26-аас 29-ны өдрүүдэд болж өнгөрлөө. MWC 2024 арга хэмжээнд дэлхийн олон арван мянган технологи, инновац бүтээгчид, харилцаа холбооны салбарын төлөөллүүд гээд 100 мянга гаруй хүн дэлхийн өнцөг булан бүрээс цугларчээ. Тус арга хэмжээнд өмнө нь КоллПро ХХК оролцохдоо уулзалтууд товлож, байгууллагуудын booth-ээр зочилж оролцдог байсан бол энэ жил анх удаа Монгол улсынхаа booth-д бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцлоо. 

MWC 2024 эвентийн үеэр бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулахаас гадна дэлхийн олон улсаас ирсэн харилцаа холбооны байгууллагуудтай туршлага солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорилоо. Энэхүү үйл ажиллагааны үеэр бид Вьетнам улсын 2 дахь том оператор компани болох MobiFone компанитай өөрсдийн B2B болон B2C шийдлүүдээрээ хамтран ажиллахаар боллоо.