CallPro компани нийгмийн хариуцлагын хүрээнд CallPro Agent компаниараа дамжуулан Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоотой хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд бид тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийг дуудлагын оператораар сургах, дотоодын болон гадаадын компаниудад ажиллуулах, ажлын таатай орчныг бүрдүүлэх, нийгмийн харилцаанд тэгш боломжоор оролцоход туслах ажлуудыг хамтран хэрэгжүүлэх болно.
CallPro Agent компанийн тухай товч:
2023 онд үүсгэн байгуулагдсан CallPro Agent нь дуудлагын ачааллаа дийлэхгүй байгаа, аль эсвэл харилцагчийн асуудлыг шийдвэрлэх, харилцагчаа илүү халамжлахад хүний нөөцийн бэрхшээлүүд тулгарч байгаа компаниудад зориулсан оператор аутсорсинг үйлчилгээ компани үзүүлдэг юм. Харилцагч байгууллагын утсанд ирж буй дуудлагад мэргэшсэн операторууд цаг алдалгүйгээр, үнэн зөв мэдээллийг өгч ажиллана. Мөн гомдол эсвэл борлуулалтын шинжтэй дуудлагуудад танай байгууллагын ажилтнуудын нэгэн адил шаардлагатай стандартын дагуу мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.