Маркетинг
2024-04-29

Бүх төрлийн бизнест тохирсон хүчирхэг маркетингийн хэрэгсэл - Мессеж маркетинг

Хэрэглэгчдэдээ шууд мэдээлэл хүргэх боломжтой мессеж маркетингийн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд маркетингийн хүчтэй хэрэгсэл болон эргэн ирж байна. Дижитал маркетингийн эрин зуунд уламжлалт мэдээлэл хүргэлтийн сувгууд орхигдож, сошиал медиа болон бусад технологид суурилсан шийдлүүд трэнд болж байсан билээ.

2
минут уншина

Хэрэглэгчдэдээ шууд мэдээлэл хүргэх боломжтой мессеж маркетингийн үйлчилгээ нь сүүлийн жилүүдэд маркетингийн хүчтэй хэрэгсэл болон эргэн ирж байна. Дижитал маркетингийн эрин зуунд уламжлалт мэдээлэл хүргэлтийн сувгууд орхигдож, сошиал медиа болон бусад технологид суурилсан шийдлүүд трэнд болж байсан билээ.

Attractive smart casual female hand typing chat with smartphone tele communication with cheerful and positive attitude smile in cafe casual freelance business people concept

Тэгвэл, мессеж маркетинг гэж юу вэ?

Маркетерууд бүтээгдэхүүн үйлчилгээний тухай мэдээллээ зорилтот хэрэглэгчдийнхээ хамгийн их ашигладаг сувгаар үр дүнтэй хүргэхийг зорьдог. Тэгвэл мессеж ашиглан зоритот хэрэглэгчдэдээ өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж байгаа маркетингийн нэг төрлийг “мессеж маркетинг” гэж нэрлэдэг. Энэ нь гар утас үүссэнээс хойш бий болсон хамгийн үр дүнтэй маркетингийн хэрэгсэл юм.

Мессеж маркетинг яагаад хийх хэрэгтэй вэ?

Мессеж маркетинг нь хамгийн өндөр үр дүн буюу 98%-н амжилттай мэдээлэл хүргэлтийн суваг учир та илгээсэн мессеж хэрэглэгчдэдээ бүрэн дүүрэн хүрч байгаад итгэлтэй байж болно. Та бизнестээ дараах 3 зорилгоо мессеж маркетингийг ашиглаарай.

  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах: Мессеж үйлчилгээг ашиглан та хэрэглэгчдэдээ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшууллын санал зэргийг хормын дотор хүргэх боломжтой.
  • Холбоотой байгаагаа, тэднийг бодож байгаагаа мэдрүүлж эргэх холбоо үүсгэх: Ийм төрлийн мессеж нь маш олон төрөл байж болно Жишээ нь курс үйлчилгээ авч байгаа бол дараагийн ээлжийг сануулах, худалдан авсан бүтээгдэхүүн нь таалагдаж байгаа эсэхийг асуух, төлбөрийн хугацаа нь болсонг мэдээллэх гэх мэт.
  • Харилцагчийн үйлчилгээндээ ашиглах: Автоматжуулсан мессеж үйлчилгээг ашиглан та харилцагчдадаа цаг тухай бүрт нь нэг удаагийн код, захиалгын төлөв, үйлчилгээний явц зэрэг бүхий л мэдээллүүдийг хүргэх боломжтой. Мөн хэрэглэгчдийн санал хүсэлтэнд мессежээр хариу өгөх, асуудлыг шийдвэрлэх мөн тэднээс санал хүсэлт хүлээн авах гэх мэт олон аргаар тэднийг халамжилж сэтгэл ханамжийг нь өсгөх боломжтой.
Social media marketing concept for marketing with applications


Ингэхдээ хэрэглэгч руу маш олон тооны мессеж нэг зэрэг илгээх, шууд маркетингийн агуулгатай мессеж илгээх тохиолдолд хэрэглэгч өөрийн гар утаснаас тухай дугаарыг “блок” хийх боломжтой байдаг. Мессеж мэдээлэл хүргэлт хийхдээ дараах зүйлсийг анхаараарай

  • Мессежээ тодорхой бөгөөд товч байлгаарай. Хэрэглэгч рүү хэт урт мессеж илгээх нь тэднийг залхааж мэднэ.
  • Хэрэв та харилцагчийнхаа нэрийг мэдэж байгаа бол зөвхөн түүнд зориулсан мессеж гэдгийг илтгэж нэрийг нь оруулаарай. 
  • Таны мессеж харилцагч, хэрэглэгчдэдээ тааламжтай санал буюу хөнгөлөлт, онцгой санал зэргийг агуулсан байвал хэрэглэгч цаашид мөн адил мэдээлэл хүлээн авахдаа дуртай байх болно.