.png)
Харилцагчийн мэдээллийн менежмент гэдэг нь байгууллагын үйлчлүүлэгчдийнхээ мэдээллийг цуглуулах, хадгалах, дүн шинжилгээ хийх үйл явц юм. Үүний үр дүнд бизнесүүд харилцагчдаа илүү сайн ойлгож, тэдэнд зориулсан оновчтой шийдвэр гаргах боломжтой болдог.
Харилцагчийн мэдээлэл дараах үндсэн төрлүүдтэй
- Зан төлөвийн мэдээлэл: Харилцагчдын үйлдэл, оролцооны талаарх мэдээлэл
- Гүйлгээний мэдээлэл: Худалдан авалтын бүртгэл, төлбөрийн түүх
- Харилцааны мэдээлэл: Харилцагч болон байгууллагын хоорондын харилцааны мэдээлэл
- Хувийн мэдээлэл: Нэр, хаяг, холбоо барих дугаар гэх мэт хувийн мэдээлэл
- Дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл: Нас, хүйс, оршин суугаа хаяг, сонирхол зэрэг мэдээлэл
Харилцагчийн мэдээллийг удирдахын давуу талууд
Харилцагчийн мэдээллийг зөв, үр дүнтэй удирдах нь таны бизнест дараах давуу талуудыг бий болно.
- Шийдвэр гаргалтыг сайжруулна - Өгөгдөлд суурилсан бодлого, стратеги боловсруулах боломжтой болно.
- Харилцагчийн сэтгэл ханамжийг дээшлүүлнэ - Харилцагч бүрд тохирсон харилцааг үүсгэж, бүтээгдэхүүн, үйлчилгээний сэтгэл ханамж, итгэлийг нэмэгдүүлнэ.
- Хууль эрхзүйн нийцлийг хангана -Мэдээлэл хамгаалах дүрэм, журмыг мөрдөж, хуулийн хүрээнд үүсэж болох эрсдэлийг бууруулна.
- Үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ - Давхардсан өгөгдөл, алдааг багасгаж, ажлын урсгалыг сайжруулна.
.jpg)
Харилцагчийн мэдээллийг үр дүнтэй удирдах шилдэг аргууд
1. Харилцагчийн тухай нэгдсэн тодорхойлолттой болох
Байгууллагын бүх алба, хэлтэс харилцагчийн талаар ижил ойлголттой байх хэрэгтэй. Ингэснээр мэдээлэл буруу ашиглагдахаас сэргийлнэ.
2. Мэдээллийг тэр дор нь шинэчлэх
Харилцагчийн мэдээлэл өөрчлөгдсөн даруйд тогтмол шинэчилж, үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах нь чухал.
3. Мэдээллийн ангиллын систем ашиглах
Мэдээллийг ач холбогдлоор нь ангилж, хамгаалалтын түвшнийг тохируулснаар мэдээллийн урсгалыг оновчтой зохицуулж болно.
4. Мэдээллийн чанарыг хадгалах
Буруу эсвэл давхардсан мэдээллийг тогтмол цэвэрлэж, баталгаажуулах нь өгөгдлийн найдвартай байдлыг хангана.
5. Мэдээлэлд хандах эрхийг тохируулах
Мэдээлэлд зөвхөн эрх бүхий ажилтнууд нэвтрэх боломжтой байхаар зохицуулснаар мэдээллийн аюулгүй байдлыг хангана.
Харилцагчийн мэдээллийн менежментэд зориулсан хэрэгсэл ба технологи
- Харилцагчийн мэдээллийн платформууд (CDPs): Мэдээллийг нэгтгэн боловсруулж, харилцагчийн иж бүрэн профайл үүсгэдэг.
.png)
- Мастер мэдээллийн удирдлагын (MDM) системүүд: Байгууллагын хэмжээнд мэдээллийн тогтвортой, үнэн зөв байдлыг хангадаг.
.png)
- Өгөгдлийн интеграцийн хэрэгслүүд: Янз бүрийн систем хоорондын өгөгдлийн урсгалыг оновчтой зохицуулдаг.
.png)
Дээрх хэрэгслүүдээс сонгохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзэх хэрэгтэй.
- Бизнесийн хэрэгцээнд тохирох эсэх
- Цаашид өргөтгөх боломжтой эсэх
- Өгөгдлийг нэгтгэх, харилцан уялдуулах чадвартай эсэх
Мэдээлэлд суурилсан өнөөгийн ертөнцөд харилцагчийнхаа мэдээллийг үр ашигтайгаар удирдах нь бизнесийн амжилтад чухал нөлөөтэй тул дээрх аргуудаас туршаад үзээрэй. Байгууллагадаа тохирсон зөв технологийг ашиглан харилцагчийн мэдээллээ боловсруулж, үнэ цэнтэй ойлголтуудыг олж авч, бизнесийн өсөлтдөө ашиглаарай.