Үйлчилгээ
2024-04-29

2023 онд дуудлагын төвийг амжилттай ажлуулах зөвлөмж

Сүүлийн үед хэрэглэгчдийн зүгээс аливаа байгууллагад тавих шаардлага ихэссэн. Энэ нь хэрэглэгчид бүтээгдэхүүний талаар сэтгэгдэл болон санал хүсэлтийг хаанаас ч өөрөө олоод уншаад харьцуулах боломжтой болсон болохоор тэр. Харин тухайн байгууллагуудын үйлчилгээний хувьд гэвэл тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл нь утас буюу дуудлагын төв юм.

3
минут уншина

Сүүлийн үед хэрэглэгчдийн зүгээс аливаа байгууллагад тавих шаардлага ихэссэн. Энэ нь хэрэглэгчид бүтээгдэхүүний талаар сэтгэгдэл болон санал хүсэлтийг хаанаас ч өөрөө олоод уншаад харьцуулах боломжтой болсон болохоор тэр. Харин тухайн байгууллагуудын үйлчилгээний хувьд гэвэл тэдэнд хамгийн хэрэгтэй зүйл нь утас буюу дуудлагын төв юм. Хэрэглэгчдийн 88 хувь нь утасны цаанаас бодит хүнтэй ярьж асуудлуудаа шийдвэрлүүлэхийг илүүд үздэг гэжээ. Ирэх хэдэн жилд ч энэ хэвээр байх хандлагатай байна. Бизнес болоод үйлчилгээний чанараа сайжруулж амжилттай байхад нь туслах дуудлагын төвийг хэрхэн бий болгох, яаж авч явах талаар цааш нь дэлгэрүүлье.  

  1. ДУУДЛАГЫН ТӨВ ГЭЖ ЯГ ЮУ ВЭ? 

-       Хэрэглэгчдээс олон тооны дуудлага хүлээн авч тэдэнд мэдээлэл хүргэж буй хэсэг хүмүүсийг хэлж байгаа.

-       Дуудлагын төвийн зорилго нь маркетинг,худалдаа, үйлчилгээ, техникийн дэмжлэг үзүүлэх гэх мэт олон төрлүүд рүү хуваагддаг. 

  1. ДУУДЛАГЫН ТӨВ ЯАГААД ЧУХАЛ ВЭ? 

-       Хэрэглэгчдийн 73 хувь нь тухайн байгууллага үйлчилгээ сайтай байвал дахин дахин тэр байгууллагыг зорьдог гэжээ.

-       Дуудлагын төв нь байгууллагынхаа үйлчилгээг хэд дахин сайжруулж буйн дээр сайн маркетинг болж өгдөг.

-       Хүмүүсийн 72 хувь нь эерэг сэтгэгдэл үлдээсэн байгууллагаа цааш нь дор хаяж 6 хүнд ярьдаг гэсэн судалгаа байна.  

  1. ДУУДЛАГЫН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 

Хэрэглэгчээс дуудлага хүлээн авсан бол бүтээгдэхүүн үйлчилгээний талаар товч тодорхой мэдээлэл өгөх, дуудлага хийх хугацааг уртасгахгүйгээр асуудлыг нь тодорхойлж өгөх, хэрэглэгчидтэй үр дүнтэй харилцаа үүсгэхэд оршино.  

  1. ДУУДЛАГЫН ТӨВИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ 

Менежер: Дуудлагын төвийн үйл ажиллагааг ерөнхийд нь хянаж багийн гишүүд ажлаа хийж тавьсан зорилгодоо хүрж буй эсэхийг хариуцаж ажиллана

Багийн ахлагч: Өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, үйлчилгээгээ илүү өргөжүүлэхэд шаардлагатай зүйлсийг хийнэ.

Агентуудын төлөөлөгчид: Хэрэглэгчидтэй дуудлага хийж, бүтээгдэхүүн эсвэл техникийн асуудалд нь шууд туслалцаа өгнө.

Сургагч, чиглүүлэгч: Шинээр ажилд орж буй шинэ ажилчдыг сургахаас гадна багийн гишүүддээ үйлчилгээ болон технологийн шинэ трендүүдийн талаар үргэлж мэдээлэл өгч байх үүрэгтэй.

Шинжээч: Дуудлагын төв цаашид хэр ачаалалтай ажиллах уу, хэрэглэгчид юуг илүү хүсэх үү зэргийг өмнөх түүхүүдээс үндэслэн анализ хийж баг бүрэлдэхүүн тавьсан зорилгодоо хугацаандаа хүрэхэд хувь нэмэр оруулах үүрэгтэй.

  1. ДУУДЛАГЫН ТӨВИЙГ ХЭРХЭН БИЙ БОЛГОХ ВЭ? 

Юун түрүүн дуудлагын төвийнхөө амжилтыг хэр зэрэг байх, танай компани үүнээсээ яаж ашиг олох гэх мэтчилэн цаашдын алсын хараа ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛОХ.

Байгууллагын үйлчилгээний чанар ажилчдын харилцааны чадвараас шууд хамааралтай. Аливаа зүйлсийг бусдад тэвчээртэйгээр тайлбарлаж чаддаг, сахилга баттай, ЧАДВАРЛАГ ХҮМҮҮСЭЭР БАГАА БҮРДҮҮЛЭХ.

Ажилчдаа ажилд орохоос нь өмнө тэдэнд хийх зүйлсийнх нь талаар сургалт семинар орох. Цаашид идэвх зүтгэлтэй ажиллуулахын тулд ментор хөтөлбөр явуулах, кареерийнхаа хувьд яаж өсөж хөгжих боломжтойг нь ойлгуулах буюу АЖИЛЧДАДАА ХӨРӨНГӨ ОРУУЛАХ.

Өдөр тутамдаа ажлаа хурдан, хүлээлтгүй явуулж байхын тулд дуудлага ирвэл яг юу хийх үү, дуудлагын ажилтан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байвал яах уу, дуудлага дууссаны дараа яах билээ гэх мэт асуултуудад хариулсан хүн болгон мэддэг дагадаг ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМТАЙ БОЛОХ.

 

Дуудлагын төвд шаардлагатай SOFTWARE буюу ТЕХНИК ТЕХНОЛОГИО СУУРИЛУУЛАХ.  

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг байнга авч дуудлагын чанараа тодорхойлж цаашид яаж сайжруулах талаар ойлголт аван хэр НӨЛӨӨЛӨЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭХ.  

Дээрх бүгдийг хэрэгжүүлж үр дүнтэй дуудлагын төвийг бий болгосноор хэрэглэгчдэдээ илүү ойр байх боломжийг олгож таны бизнес өргөжихөд маш том хувь нэмэр болдог байна.