Бизнес бүр өсөлтийн төлөө тэмүүлж байдаг. Гэвч жижиг компаниас том компани болох хүртэл төрөл бүрийн том шалгууруудтай нүүр тулдаг. Сайн мэдээ гэвэл, зөв арга барилаар ажилласнаар энэ бүхэн биелэлээ олох бүрэн боломжтой.
Харамсалтай нь “бүгдэд таарах жор” байхгүй буюу компани бүрт хэрэглэгдэх арга барил харилцан адилгүй. Зарим компаниуд харилцагчид, ажилтнуудын тоогоо ихэсгэж, борлуулалтаа нэмэгдүүлэхийг эрмэлздэг. Харин зарим нь үйлчилгээний чанар болон бүтээгдэхүүний чанараа сайжруулснаар өсч дэвжих боломжтой гэж үздэг.
Дээрхийн аль нь ч бай, таны бизнес өргөжин тэлэхийн тулд хэрэглэгчийн сэтгэл ханамжид үргэлж анхаарах нь чухал. Хэрэглэгчдээ нэн түрүүнд тавьдаг бизнес амжилт гаргах магадлал илүү өндөр байдаг нь нэгэнт судалгаагаар тогтоогдсон.
Бүх бизнес тодорхой цэгт хүрээд хэрэглэгчдэдээ хүрч ажиллах шинэ арга барил нэвтрүүлэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд, дуудлагын төв нь таны бизнесийг хэрэглэгчидтэй холбох зуучлагч болдог.
Дуудлагын төв буюу олонхийн нэрлэж заншсан коллцентр болон хэрэглэгчийн мэдээллийн төвийг байгуулах нь орчин үед тийм ч хэцүү ажил биш болсон. Ерөнхийдөө уламжлалт буюу сууурин дуудлагын төв, үүлэн технологид суурилсан дуудлагын төв гэсэн 2 чиглэлээр тус салбар хөгжиж байна.
Юуны түрүүнд, энэ 2 юугаараа ялгаатай болохыг товч тайлбарлая.
Интернетийн сүлжээ, компьютерийн хүчин чадал өнөөдрийн түвшинд хүрээгүй байх тэртээ 1960 оноос суурин дуудлагын төвийг томоохон байгууллагууд харилцагчидтайгаа харилцах, бизнесээ сурталчлах гол хэрэгсэл болгон ашиглаж эхэлсэн. Маш өндөр үнэтэй тоног төхөөрөмж, урсгал зардал, техникийн мэргэжилтэн шаардагддаг тул зөвхөн томоохон байгууллагууд ашиглах боломжтой байдаг.
2000-д оноос үүлэн технологи гарч ирснээр өндөр үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах шаардлагагүй, хямд зардлаар дуудлагын төвтэй болох боломж бүх түвшний компаниудад бий болсон. Одоогоор дэлхийн нийт дуудлагын төвийн програм хангамжийн 20 хувь нь үүлэн технологид шилжсэн ба цаашид мөн хурдацтай шилжиж байна.
Товчхондоо суурин дуудлагын төвийн эрэлт эрс буурсан. Та багахан хэмжээний төлбөр төлөөд интернэтээр дамжуулан хамгийн сүүлийн үеийн дуудлагын төвийн бүхий л боломжуудыг бизнестээ ашиглах боломжийг үүлэн технологи олгодог.
Ярианы бичлэгүүд хадгалах диск, сервер болон үнэтэй тоног төхөөрөмжид оруулах хөрөнгө оруулалтыг шийдхээс гадна суурилуулалтын сунжирсан үйл явц гэх мэт асуудлууд үүлэн технологид тулгардаггүй. Бүртгэлээ үүсгэн хэрэглэж эхлэхэд хэдхэн минут л хангалттай байдаг.
Ямар бизнест илүү хэрэгтэй вэ?
Мэдээж хэрэглэгчийн бааз ихтэй, харилцагчидтайгаа тогтмол харилцаатай компаниудад энэ үйлчилгээ илүү хэрэгтэй. Гэвч энэ нь дөнгөж эхэлж байгаа бизнесүүдэд хэрэггүй гэсэн үг үү?
Тийм бас үгүй. Хэрэв та 10-аас ихгүй харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг жижиг хэмжээний бизнес эрхэлдэг бол харилцагчдаа дангаараа зохицуулж дөнгөнө. Үнэн хэрэгтээ, ихэнх борлуулалтын ажилтнууд үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүн үйлчилгээ, болон бүтээгдэхүүний үнээс хамааран дунджаар 6-16 харилцагчийг хариуцан ажилладаг.
Бизнесээ эхэлж байгаа ихэнх удирдагчдын алдаа нь асуудлыг урьтаж харахгүй байх явдал байдаг. Таны бизнес амжилт олж, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага нэмэгдэх үед харилцагчидтайгаа ажиллах үйлчилгээний хэсэгт жинхэнэ асуудлууд үүсч эхэлдэг. Харин та асуудал үүстэл нь хүлээх ёстой гэж үү?
Харилцагч бүр таны бизнесийн хамгийн чухал зүйл учраас тэднийг сэтгэл ханамжтай байлгахад хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Хэрэглэгчдээс дуудлага хүлээн авдаг болон гадагш дуудлага хийдэг хоёр гол хэлтэс байдаг.
- Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтэс нь ихэвчлэн харилцагчдаас дуудлага, санал хүсэлт хүлээн авч тэдэнд тулгардаг асуудлуудыг шийддэг. Дуудлагын төвийн ажилтнууд танай байгууллагатай холбогдох хамгийн эхний цэг, мөн нүүр царай гэдгийг мартаж болохгүй. Асуудлуудыг зохицуулж, чанартай шийдвэрлэж чадах хүмүүсийг авч ажиллуул. Сайн сургагдсан хэрэглэгчийн үйлчилгээний ажилтантай байх нь мэргэжлийн компанийн дүр төрх бөгөөд үр дүн нь 2 дахин илүү байдаг.
- Борлуулалтын хэлтэс нь ирээдүйн болон одоогийн харилцагчтай холбоо тогтоох, бүтээгдэхүүнийг танилцуулах, мөн бусад борлуулалтын кампанит ажлуудыг хариуцна. Худалдааны ажилтнуудын үндсэн ажил нь борлуулалт учраас танилцуулга хийх өндөр чадвартай байх нь чухал. Тэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хамгийн зөв өнцгөөс нь танилцуулж, худалдан авах сонирхлыг нь татах хэрэгтэй байдаг. Мөн яваандаа та борлуулалтын багийг удирдах хүн ажиллуулахыг эрмэлзэх бөгөөд та түүнийг жинхэнэ мэргэжлийн нэгэн байхыг хүснэ.
Ямар салбарынхан өргөн ашигладаг вэ?
Германы нэр хүндтэй судалгааны байгууллага болох Statista-с гаргасан судалгаагаар 2016 онд дуудлагын төвийг хамгийн өргөн хэрэглэдэг салбар даатгалын салбар байжээ. Банк болон аюулгүй байдал, аялал жуулчлал, төрийн байгууллага, жижиглэнгийн худалдаа болон харилцаа холбооны салбарууд жагсаалтад удаах байранд бичигдсэн байна. Салбар бүр өөр өөрийн онцлог шинж чанартай байдаг тул та үйлчилгээ авахдаа манай худалдааны төлөөлөгчдөөс сайтар зөвлөгөө аваарай.
Таны бизнест CallPro үйлчилгээ хэрэгтэй юу?
Үүлэн технологид суурилсан дуудлагын төвийн шийдэл гэдэг нь ганган нэр төдий програм хангамж биш бөгөөд энэ нь таны хэрэглэгчидтэйгээ харилцах үндсэн зэвсэг юм.
Харилцагчид руугаа гар утаснаасаа залгах, танай байгууллага руу залгахад утсаа авахгүй байх, хэрэглэгчидтэй хүндэтгэлгүй харилцах зэрэг нь бизнесийн нэр хүндэд маш сөрөг үр дагавар авчирдаг. Тиймээс анхнаасаа харилцагчдаа хүндэтгэж, тэдний хэрэгцээ шаардлагыг сонсох боломжийг та өөртөө бүрдүүлснээр бизнесээ хурдан хугацаанд өргөжүүлэх таны зорилгод дуудлагын төв тусалж чадна.
Үүлэн технологид суурилсан дуудлагын төвийн нэг давуу тал нь та туршиж үзэхийн тулд үнэтэй тоног төхөөрөмж худалдан авах, эрсдэл гаргах шаардлагагүй байдаг. Иймд та өөрийн бизнест хамгийн сайн тохирох шийдлээ хайж байгаа бол манай үйлчилгээг туршаад үзээрэй.