Борлуулалт
2024-04-29

Борлуулалтын багийг үр дүнтэйгээр чиглүүлэх 5 арга /В2В/

Байгууллагын борлуулалт хийхэд багийн тоглолт маш чухал байдаг бөгөөд тэднийг зөв зохион байгуулалтаар удирдахад туслах 5 зөвлөгөөг хүргэж байна.

3
минут уншина

Байгууллагын борлуулалт хийхэд багийн тоглолт маш чухал байдаг бөгөөд тэднийг зөв зохион байгуулалтаар удирдахад туслах 5 зөвлөгөөг хүргэж байна.

  1. Борлуулалтын үйл явцыг оновчтой болгох системийг бий болго

Олон улсын туршлагаас судлан, өөрийн байгууллагад тохирсон борлуулалтын системийг боловсруулах хэрэгтэй Ингэснээр борлуулалтын сэжим хайхаас эхлээд тухайн сэжмийг амжилттай хэлцэл болгох хүртэлх бүх алхмууд тодорхой болж, гүйцэтгэлийг хэмжихэд илүү хялбар болно.

  1. Зөв технологийн шийдлийг ашигла

Орчин үеийн бизнесийн өрсөлдөөнд технологи нь тоглоомын дүрмийг байнга өөрчилж байна.  Хэн хамгийн их дата цуглуулж, тэдгээрээ системтэйгээр удирдаж, ухаалаг хурдтай ажиллаж чадсан нь илүү амжилттай ажиллаж байлаг. Иймд бүх харилцааг бүртгэлжүүлэх системийг заавал ашиглаарай. Жишээ нь: 

  • Байгууллагынхаа ашигладаг CRM системийг CallPro Voice, Text, Teams үйлчилгээнүүдтэй холбож хэрэглэгчтэй харилцсан бүх харилцааг нэг удирдлагад нэгтгэж, багийн гишүүдийн бүх гүйцэтгэл, харилцаа, төлөвлөгөө, биелэлт зэрэг дээр тогтмол хяналт тавиарай.

  • Хэрэглэгчийн зан төлөв, зах зээлийн чиг хандлага, борлуулалтын талаар цэгцтэй дүгнэлт гаргахын тулд аналитик (BI) програм ашигла. Технологи нь үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй стратегийн шийдвэр гаргахад үнэлж баршгүй мэдээллээр хангадаг.

3. Датад суурилсан шийдвэр гаргалтуудыг хийх

Дата бол борлуулалтын багийг зөв зүгт чиглүүлдэг луужин юм. Зорилтот хэрэглэгчдийн тухай бүхий л мэдээллийг цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж, процесс болон стратегиа тогтмол сайжруулж явах нь чухал. Танай байгуулага хэрэглэгчидтэйгээ холбогдож буй бүх сувгийнхаа датаг цуглуулж, системтэйгээр дүн шинжилгээ хийж, цаашдын зорилгодоо ашиглаж чадаж байгаа эсэхийг шалгаарай. Судалгаагаар: 

Хэрэглэгчдийн 61% нь утсаар, 53% нь имэйлээр, 39% нь шууд чатаар, 32% нь сошиалаар харилцах сонирхолтой байдаг гэсэн үр дүн гарсан байна. 

Байгууллагууд дээрх сувгуудаас гар утасны харилцааг өөрсдийн дотоод системтэй нэгтгэж, хэрэглэгчдээ том зургаар харахад хамгийн хүндрэлтэй байдаг бөгөөд энэхүү асуудлаа CallPro Teams үйлчилгээний тусламжтай шийдээрэй. Ингэснээр бүх харилцааны дата мэдээллийг цуглуулан, анализ хийж, хэрэглэгч бүрээ таних, бүртгэх, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хэрэглэгчээ илүү халамжилсанаар бизнесийн өгөөж нэмэгдэх гэх мэт олон давуу талууд үүснэ. 

Шийдвэрүүд нь датанд суурилсан байснаар илүү бодитой, үр дүнтэй болоод зогсохгүй цаг хугацаа, зардлыг хэмнэх болно. 

4. Багын уур амьсгалыг сайжруул

Борлуулалтын багийн гишүүдээ зөв идэвхжүүлэх нь үр дүнтэй менежментийн тулгын чулуу юм. Бонус, урамшуулал гэх мэт санхүүгийн дэмжлэг чухал боловч урам зориг өгөх нь мөнгөн шагналаас илүү утга учиртай байдаг. Хувь хүний болон багийн ололт амжилтыг үнэлж, чухал үйл явдлуудыг тэмдэглэж, гишүүн бүр үнэ цэнийг мэдэрдэг таатай орчинг бүрдүүлж өгөөрэй. 

Мөн, нөхөрсөг сорилтоор дамжуулан эрүүл өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжиж, өсөх боломжийг олгоорой. Багийн гишүүн бүрийн хичээл зүтгэлийг нь үнэлж, хувь хүнийх нь хөгжилд нийцэж байгааг ойлговол тэд илүү амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй болдог учир дараах үгсийг багийн гишүүдтэй ярилцахдаа ашиглаарай.

“Чамайг амжилттай хийж чадна гэдэгт итгэлтэй байна.”

“Би чамайг алхам тутамд дэмжих болно.”

“Өнөөг хүртэл та бүхний хийж бүтээсэн зүйлээр нь бахархаж байна.”

“Би чамайг илүү сайн хийж чадна гэдгийг мэдэж байна.”