Технологи
2024-10-01

Онлайн дэлгүүрүүдэд зориулсан харилцаа холбооны шийдлүүд

Онлайн дэлгүүрийн бизнес эрхлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчийн туршлага буюу customer experience-ээ сайжруулах хэрэгцээ шаардлага ямагт байдаг. Тэгвэл бидний санал болгож буй харилцаа холбооны шийдлүүдийг ашиглан дараах байдлаар борлуулалтаа нэмэгдүүлж, хэрэглэгчдээ илүү сайн халамжлаарай.

2
минут уншина

Онлайн дэлгүүрийн бизнес эрхлэгчид борлуулалтаа нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгчийн туршлага буюу customer experience-ээ сайжруулах хэрэгцээ шаардлага ямагт байдаг. Тэгвэл бидний санал болгож буй харилцаа холбооны шийдлүүдийг ашиглан дараах байдлаар борлуулалтаа нэмэгдүүлж, хэрэглэгчдээ илүү сайн халамжлаарай.

Дуудлага бүрээ алдахгүй авах

Хэрэглэгчдийн дийлэнх хувь нь утсаар захиалга өгөхийг илүүд үзсэн хэвээр байна. Байгууллагын дугаар луу залгаж мэдээлэл авах, захиалга өгөх нь хамгийн хялбар бөгөөд шуурхай арга болжээ. Ийм үед байгууллагынхаа утсанд ирсэн дуудлагаа авахгүй алдах нь борлуулалтын боломжоо алдахтай адил юм.

CallPro Voice  үйлчилгээ нь байгууллагад зориулсан дуудлага зохицуулах үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээний тусламжтайгаар та байгууллагын дугаар дээрээ ирсэн дуудлагуудыг хаанаас ч дурын төхөөрөмж ашиглан хариулах боломжтой. Мөн дуудлагадаа хариулах боломжгүй үед дуудлага алдсан тухай мэдээллийг танай байгууллага руу илгээснээр та боломжтой болсон үедээ эргэн байгууллагын дугаараасаа залгах боломжтой юм.

24/7 мэдээлэл авах боломжийг бүрдүүл

Танай ажлын цаг дууссан ч хэрэглэгч танай байгууллагын утас руу залгаад автомат хариулагчийн даралтаар мэдээлэл авах боломжийг бүрдүүлээрэй. Ингэхийн тулд хэрэглэгчдийн түгээмэл асуудаг асуултуудыг урьдаас бэлтгэн түүнд тохирсон хариултыг тоглуулах аль эсвэл мессежээр автоматаар явуулах боломжтой. Ажлын цагаар ч мөн адил хэрэглэгчид оператор утсаа авахыг хүлээлгүй автомат хариулагчаас шаардлагатай мэдээллээ шуурхай авах боломжийг CallPro Voice үйлчилгээ бий болгоно.

Хүргэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь мэдэгд

Онлайн дэлгүүрийн хэрэглэгчдийн  хамгийн их мэдэхийг хүсдэг зүйл бол “миний захиалсан бараа хэзээ ирэх вэ”  байдаг. Тэгвэл CallPro Text-ийг ашиглан та хүргэлтийн мэдээллийг хэрэглэгчийн гар утсанд автоматаар илгээх боломжтой. Өөрийн ашигладаг хүргэлтийн системтэйгээ CallPro Text үйлчилгээг интеграцлан ашигласнаар хүргэлтийн төлөв өөрчлөгдөх бүрийд хэрэглэгчийн гар утсанд автоматаар мессеж ирдэг байхаар тохируулга хийж болно.

Дээрх харилцаа холбооны шийдлүүдийг хооронд нь интеграцлан ашигласнаар та хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг 2 харилцааны сувгийнхаа датаг бүрэн анализ хийх боломжтой болох юм. Ингэснээр байнгын хэрэглэгчдээ таних, тэднийг халамжлах боломжтой