Мэдээ
2024-09-17

Super concert-ийн дуудлагын төвд CallPro Agent хариуллаа

‍Солонгосын алдарт дуучин, жүжигчин Жон Жи Хун буюу Rain, 2NE1 хамтлагийн гишүүн Дара болон BLOO зэрэг Солонгосын А зэрэглэлийн артистууд Монголд анх удаа "Super Concert"-ийг зохион байгуулав.

2
минут уншина

Солонгосын алдарт дуучин, жүжигчин Жон Жи Хун буюу Rain, 2NE1 хамтлагийн гишүүн Дара болон BLOO зэрэг Солонгосын А зэрэглэлийн артистууд Монголд анх удаа "Super Concert"-ийг зохион байгуулав.

Энэхүү тоглолтын хугацаанд CallPro Agent компанийн мэргэшсэн операторууд тоглолтын албан ёсны 72000077 дугаарт ирсэн бүх дуудлагад амжилттай хариулж тоглолттой холбоотой мэдээллүүдийг өгч ажиллаа. Бид нэг хэрэглэгчдийн дуудлагад дунджаар 11 секундийн дотор хариулж, хэрэглэгчтэй дунджаар 1 минут 19 секунд холбогдож тоглолттой холбоотой мэдээлэлд хариулсан байна.

Солонгосын А зэрэглэлийн артистууд оролцсон энэхүү Super Concert-д нийт  25000+ хүн цугласан бөгөөд тэдгээр оролцогчид тоглолтын албан ёсны дугаар болох 72000077 дугаараас тоглолттой холбоотой асуултууддаа түргэн шуурхай хариу авч чадсан юм.

Мөн тоглолтын үеэр 72000077 дугаарт холбогдсон хэрэглэгч яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авах бол дуудлагыг таслахгүйгээр зохион байгуулагчдын багтай холбох эсвэл 103, 109 г.м тусгай дугаарууд руу хэрэглэгчдийн дуудлагыг таслахгүйгээр шилжүүлэн ажиллав.

CallPro Agent компанийн тухай товч:

2023 онд үүсгэн байгуулагдсан CallPro Agent компани нь оператор аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг. Танай байгууллагын утсанд ирж буй дуудлагад мэргэшсэн операторууд цаг алдалгүй  хариулж, үнэн зөв мэдээллийг өгч ажиллах боломжтой юм. Мөн танай байгууллагын санал, гомдол,борлуулалтын захиалга гэх мэт дуудлагуудад стандартын дагуу мэргэжлийн үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

  1. Мэргэшсэн операторууд танай дуудлага болон сошиал хуудсанд хариулах : Манай операторууд байнгын сургалтад хамрагдаж, хэрэглэгчдэд стандартын дагуу мэдээлэл өгч, танай хэрэглэгчийг халамжлах болно. 
  1. Хэцүү хэрэглэгчтэй зөв харилцах: Гомдолтой хэрэглэгчидтэй харилцааны зөөлөн ур чадварыг ашиглан тэдэнтэй зөв харилцаж, хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай байлгахад тусална.
  1. Хэрэглэгчээс судалгаа авах: Мэргэшсэн операторууд танай байгууллагаас өгөгдсөн асуулт, судалгааны бүлгээс мэргэжлийн өндөр түвшинд асуулгыг явуулж, судалгааны үр дүнг тайлагнах болно.

Мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирсон дуудлагын төвийн үйлчилгээг тусгайлан санал болгох бүрэн боломжтой тул энд дарж манай борлуулалтын зөвлөхүүдтэй шууд цаг товлоорой. Бид зөвхөн танай байгууллагад зориулсан боломжийг санал болгох болно.