2024-09-02

Боловсролын байгууллагуудад зориулсан харилцаа холбооны 3 шийдэл

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын байгууллагууд өдөрт маш олон тооны дуудлагыг хүлээн авч байгаа. Энэ үед технологийн шийдлүүдийг ашиглан дуудлага мессеж, хамтын ажиллагаагаа ингэж илүү их нэмэгдүүлээрэй. ‍

2
минут уншина

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан боловсролын байгууллагууд өдөрт маш олон тооны дуудлагыг хүлээн авч байгаа. Энэ үед технологийн шийдлүүдийг ашиглан харилцаа холбоо болон хамтын ажиллагаагаа ингэж илүү их нэмэгдүүлээрэй. 

  1. Дуудлага зохицуулах үйлчилгээ

Сургуулийн ажилтнууд өдөрт маш олон тооны дуудлагад хариулах шаардлага гардаг. Сургалт, элсэлттэй холбоотой асуулт асуух аль эсвэл сурагчдын эцэг эхчүүд багш ажилтнуудтай холбогдох г.м маш олон тооны дуудлагыг өдөр бүр хүлээн авч байдаг. Танай боловсролын байгууллага CallPro Voice-г нэвтрүүлснээр:

  • Орон зайнаас хамаарахгүй бүх төрлийн төхөөрөмжөөс дуудлагадаа хариулах;
  • Холбогдож байгаа хүмүүс аль төрлийн мэдээлэл авах сонирхолтой байгааг тандах буюу танай утсанд холбогдож байгаа хүмүүс ямар төрлийн асуудлаар холбогдож байгаа тоон мэдээллийг харах;
  • Шаардлагатай тохиолдолд хэрэглэгчийн дуудлагыг автоматаар бичиж авах;
  • Ажлын бус цагаар ч утсанд холбогдож түгээмэл асуугддаг асуултуудаас мэдээлэл авах г.м олон боломжуудтай.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах: www.callpro.mn/service/voice

  1. Багш ажилтнуудад зориулсан виртуал дугаартай дуудлага, мессеж, чатын шийдэл

Ихэнх тохиолдолд багш нар сурагчид болон тэдний эцэг эхчүүдтэй байнгын холбоотой ажиллах шаардлагатай байдаг. Энэ нь багш нарын хувьд ажлын бус цагаар олон тооны дуудлага хүлээн авах нөхцөл байдлыг бий болгодог. Хувийн болон ажлын дугаараа нэг байлгах нь ажил амьдралын балансыг алдуулахаас гадна дуудлага мессежтэй холбоотой тоон мэдээллүүдийг хэмжих боломжгүй болгодог. CallPro Teams-г ашигласнаар:

  • 72 дугаарлалт бүхий виртуал дугаарыг ашиглан хязгааргүй яриа мессеж бичих;
  • Ажлын цагийн тохиргоо хийх;
  • Дуудлага бүрд тэмдэглэл үлдээх, бусад хэрэглэгч рүү дуудлагыг шилжүүлэх;
  • Байгууллагын дотоод чатын системийг орлох г.м боломжуудтай.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:  www.callpro.mn/service/teams

  1. Мессеж автоматжуулалт

Боловсролын байгууллагуудад нийт сурагчдадаа мэдээлэл хүргэх хэрэгцээ шаардлагатай үед бүх сурагчид болон эцэг эхчүүдэд автомат болон шууд мессежнүүдийг CallPro Text үйлчилгээг ашиглан хялбараар илгээх боломжтой. 

  • Энгийн мессеж илгээх болон хүлээн авах : Байгууллагын дугаараасаа хэрэглэгчид рүү мессеж илгээх, хариу мессеж хүлээн;
  • Автомат мессежнүүдийг илгээх: Цагийн тохируулга хийж, хэрэглэгчид рүү масс мессеж илгээх ;
  • Интеграцлан ашиглах: OTP буюу нэг удаагийн код илгээх болон дотоодын ашигладаг системтэйгээ интеграцлан сургуулийн систем дээр өөрчлөлт орсон тохиолдолд эцэг эхчүүд эсвэл сурагчдын гар утсанд автоматаар мессеж илгээх г.м олон боломжуудтай

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:  www.callpro.mn/service/text