Хөвсгөл аймагт CallPro Agent компани нээлтээ хийж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ. Ингэснээр орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлж, мэргэшсэн дуудлагын төвийн операторуудыг сургаж эхэллээ.
CallPro Agent нь дуудлагын төвийн оператор аутсорсинг үйлчилгээ үзүүлдэг компани юм. Харилцагч байгууллагын утсанд ирж буй дуудлагад мэргэшсэн операторууд цаг алдалгүйгээр, үнэн зөв мэдээллийг өгч ажиллана. Мөн гомдол эсвэл борлуулалтын шинжтэй дуудлагуудад танай байгууллагын ажилтнуудын нэгэн адил шаардлагатай стандартын дагуу мэргэжлийн түвшний үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.
1. Мэргэшсэн операторууд танай дуудлага болон сошиал хуудсанд хариулах : Манай операторууд байнгын сургалтад хамрагдаж, хэрэглэгчдэд стандартын дагуу хариулах арга техникүүдэд суралцдаг. Тиймээс хэрэглэгчидтэй тогтсон стандартын дагуу холбогдож, танай хэрэглэгчийг халамжлах болно.
2. Хэцүү хэрэглэгчтэй зөв харилцах: Гомдолтой хэрэглэгчидтэй харилцааны зөв арга техникийг ашиглан тэдэнтэй зөв харилцаж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжтай байлгахад тусална.
3. Хэрэглэгчдээ судалгаа авах: Мэргэшсэн операторууд танай байгууллагаас өгөгдсөн асуулт, судалгааны бүлгээс мэргэжлийн өндөр түвшинд асуулгыг явуулж, судалгааны үр дүнг тайлагнах болно.
Мөн танай байгууллагын хэрэгцээ шаардлагад тохирсон дуудлагын төвийн үйлчилгээг тусгайлан санал болгох бүрэн боломжтой тул энд дарж зөвлөхтэй шууд цаг товлоорой. Бид зөвхөн танай байгууллагад зориулсан боломжийг санал болгох болно.