STRONG MANAGERS - Ж.Дашням, BZP

Танилцуулга үзэх

Дижитал маркетингийн агентлаг

http://www.bzp.mn
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар

Дижитал маркетингийн агентлаг

2
минут уншина

Монгол улсын их сургуулийн Бизнесийн Менежментийн ангийг 2015 онд дүүргэж, мэргэжил эзэмшиж байлаа.

Бусад олон оюутнуудын адилаар оюутан ахуй цагаасаа олон төрлийн цагийн ажлууд хийж байсан нь эргээд харахад мэдээлэл технологийн салбартай уялдаатай байсан.

BZP Digital & Inbound компанид маркетингийн менежерээр анх ажилд орсны дараах хамгийн анхны ажил нь харилцагчийн веб сайтын гүйцэтгэх төсөл байсан.

Тухайн үед хүн хүч бага байсан учир төслийг дангаараа хариуцаж, гүйцэтгэл дээр ажилласан нь богино хугацаанд шинэ ур чадваруудыг эзэмших боломж болсон юм.

Уг төслийг хүлээлгэж өгсний дараа вебсайт гэдэг байгууллагуудын хувьд хэрэглэгчдээ тосож авах, мэдээлэл хүргэх, борлуулалт хийх чухал суваг байдгийг харгалзан олон шинэ санаанууд ар, араасаа төрж байсан.

Улмаар цахим сувгуудаар дамжуулан маркетингийн идэвхжүүлэлт хийх аргуудыг вебсайттай хослуулсан үйлчилгээ үзүүлэх зорилгоор захиралтайгаа хамтран 2018 онд “BZP Design & Development” компанийг үүсгэн байгуулсан юм.

Техник технологи эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед мэдээлэл технологийн мэргэжил ямар ч туршлагагүй хүн ч ашиглаж болох, ажлаа хялбарчилж, үр дүнтэй ажиллах боломжуудыг битгий алдаасай, хүртээмжтэй ашиглаасай гэдэг нь бидний үндсэн зорилго.

Вебсайттай болчихсон мөртлөө хэргийг нь гаргаж чаддаггүй байгууллагууд бидэнд маш их хандсаар байдаг.

Харин одоо вебсайтаас болон дуудлагын системээс сэжим цуглуулах, тэдгээрийг CRM-д бүртгэх, бүртгэлийн дагуу Фэйсбүүк дээр нарийвчлалтай сурталчилгаа явуулах гэх мэт боломжууд бүрдээд байгаа юм.

Би өөрөө вебсайт болон сошиал сувгууд дээр түлхүү ажилладаг байсан учраас CallPro үйлчилгээг ашиглахаас өмнө дуудлагын ач холбогдлыг дутуу ойлгодог байсан юм билээ.

Одоо байгууллагын утсан дээр ирсэн дуудлага бүрээ CRM-д бүртгэн хуучин, шинэ хэрэглэгчээр нь ангилж чаддаг болсон.

Цаг үеийн нөхцөл байдлаас олон газруудын үйл ажиллагаа доголдсон.

Энэ хугацаанд манай байгууллага болон харилцагчид вебсайтаар дамжуулан хүргэх агуулга хэрхэн үр дүн авчрах, сайжруулах төслүүд дээр ажиллаж, цаг хугацааг давуу байдал болгон ашиглаж байна.

B2B байгууллагууд вебсайтдаа дараах зөвлөмжүүдийг дагавал үр дүн нэмэгдэнэ:

  1. Зөвхөн гоё вебсайттай болно гэдэг нь харьцангуй ойлголт учраас хэмжих боломжтой зорилго тодорхойлох. Жишээлбэл: Сард хэдэн сэжим хаанаас цуглуулах.
  1. Агуулгад анхаарах буюу вебсайт дээрх агуулга хэвлэмэл танилцуулгаас илүү дэлгэрэнгүй, илүү нарийвчлалтай байх.
  1. Борлуулалтын ажилтны амаар ярьж танилцуулсан зүйлс хэрэгтэй үед эсвэл мартсан үед эргээд харахад вебсайт дээр бэлэн байх.
  1. Танай байгууллагын вебсайт зорилтот хэрэглэгчдээ хүссэн мэдээллээр нь хангаж буй эсэхийг тест хийж баталгаажуулах.

Баг бүрэлдэхүүн маань одоогоор 20 гаруй хүнтэй ажиллаж буй бөгөөд бид өөрсдийгөө маш эрх чөлөөтэй компани гэж тодорхойлдог.

Баг хамт олноо удирдан манлайлах аргуудаасаа дурдвал:

  1. Тогтсон цагийн хуваариас илүү гүйцэтгэлээр нь ажлын бүтээмжийг нь үнэлдэг.
  1. Ажилтнууддаа бүрэн итгэж, хариуцлага хүлээлгэж, хэрэгтэй үеүдэд нь чиглүүлэг, дэмжлэг үзүүлэх байдлаар ажилладаг буюу бүх үг, үйлдэлд нь оролцохгүй байхыг хичээдэг.
  1. Аливаа асуудал хамгийн тайвнаар, нухацтай хандсанаар багийн уур амьсгал нээлттэй болдог.
  1. Мэдээж хүн болгонд ижил арга барил үйлчилдэггүй учраас цаг хугацаа өнгөрөх тусам бие, биенийхээ арга барилд суралцаж, шаадлагатай үед хатуухан хандах зоригтой байх хэрэгтэй гэж боддог.

Үйлчлүүлэгч байгууллагатайгаа ажлын явцад санал зөрөлдөхгүй хамгийн үр дүнтэй арга нь гэрээний шатнаас өмнө хоёр талын хэрэгцээ шаардлага, эрх үүргүүдийн талаар маш сайн хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрсэн байх юм.

Байгууллагууд вебсайтынхаа харагдах байдал буюу дизайнд гаргадаг түгээмэл алдаануудаас сэргийлэх аргууд:

  1. Вебсайт нь үндсэн гурван өнгөнөөс бүрдсэн байх нь хангалттай. Олон өнгө болоод ирвэл хүмүүсийн гол агуулгад анхаарах ёстойианхаарал сарнидаг.
  1. Шахуу дизайнаас аль болох татгалз. Зураг, текст гээд бүх зүйлд агаар, орон зай өг.
  1. Текстийн байршил зүүн талруугаа шахсан байвал уншихад хялбар болдог. Голлуулах, тэгшлэх буюу “align center”, “justify” горимуудаас татгалзаарай.
  1. Текстийг том үсгээр, хоорондоо урт зайтай бичих нь уншихад мөн бэрх болгодог.
  1. Вебсайтын нүүр хэсэгт аль болох цөөн зураг, текст харуулснаар вебсайтын зочин цааш хэрэгтэй үйлдлээ сонгоход дөхөм болдог.

Танилцуулга үзэх

Дижитал маркетингийн агентлаг

http://www.bzp.mn
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар
Бизнесээ өргөжүүлж хүрээгээ тэлэхэд бэлэн үү?
Яг одоо бидэнтэй холбогдоод зөвлөгөө аваарай
Холбоо барих