STRONG CEO'S – CLOUD NINE дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Бямбажаргал

Танилцуулга үзэх

УБ хотод 5 салбар дэлгүүр болон онлайн үйлчилгээг хослуулсан гоо сайхны цогц дэлгүүр юм. 

https://cloudnine.mn/
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар
Гоо сайхан

УБ хотод 5 салбар дэлгүүр болон онлайн үйлчилгээг хослуулсан гоо сайхны цогц дэлгүүр юм. 

3
минут уншина

Бидний эрхлэн гаргадаг STRONG MANAGERS ярилцлагын дараагийн цуврал болох STRONG CEOs булангийн ээлжит дугаар бэлэн боллоо! Энэхүү булангийн дараагийн дугаарт маань гоо сайхны салбарын төлөөлөл “CLOUD NINE” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Б.Бямбажаргал оролцлоо.

“CLOUD NINE” нь байгуулагдсан цагаасаа хойш үйлчлүүлэгчдийнхээ дунд найрсаг, чанартай үйлчилгээгээр танигдаж чадсан бөгөөд оффлайн болон онлайн үйлчилгээг хослуулсан гоо сайхны цогц дэлгүүр юм. 

  • Өөрийгөө танилцуулна уу.

Намайг Бадрах овогтой Бямбажаргал гэдэг. CLOUD NINE дэлгүүрийн үүсгэн байгуулагч.

  • Ажлын гараа тань хэзээ эхэлсэн бэ?

Оюутан байхаасаа эхлэн цагийн ажил хийдэг байсан. Яг албан ёсоор ажлын гараагаа эхлүүлсэн нь миний 20 настай үе буюу “Tenger Travel” аяллын компанид хөтөч хийж эхэлсэн. Хамт олноороо нийлж аялдаг тренд эд хүчээ авч байсан үе л дээ. Тухайн үед өөрийгөө дөнгөж 20 настай, жаахан гэж гололгүй өөрөөсөө ах, эгч хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, аяллыг нь үр дүнтэй, дурсамжтай байлгахын тулд бүх талаараа хичээж ажилладаг байв. Ингэхдээ маш олон зүйлсийг сурч мэдсэн. Хүмүүстэй найрсаг харилцах, ажилдаа чин сэтгэлээсээ хандах, ажлаа сайтар төлөвлөж анхааралтай ажиллах гээд аялал бүрийн дараа туршлагатай болсоор байсан шүү.  

Харин гоо сайхны салбартай хувь тохиолоор холбогдсон гэж боддог. Би мэргэжлээ дээшлүүлж, магистр зэрэг хамгаалахаар БНСУ-д очсон юм. Тэгээд амжилттай суралцаж төгссөнийхөө дараа тухайн улсдаа тэргүүлэгч гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанид худалдааны менежерээр ажилд орж байсан. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл гоо сайхны салбарт 8 дахь жилдээ ажиллаж байна. 

 
  • Одоо эрхэлж буй бизнесийн санаагаа хэзээ, хэрхэн олсон бэ? Бизнесийн тань анхны сэдэл? 

БНСУ-д ажиллаж байгаад хөл хорионы үеэр Монголдоо суурьшихаар ирсэн юм.  Гэтэл цаг агаар, амьдралын хэмнэл өөрчлөгдсөнөөс шалтгаалаад нүүрэнд минь дааврын батга гарч эхэлсэн. Тэр үед ковид гарч таарсныг ч хэлэх үү, хүмүүсийн онлайн хэрэглээ их өндөр болсон доо. Би тэгээд өөрийнхөө арьсны асуудал болоод хэрхэн арчилж байгаа тухайгаа сошиал хаягуудаараа дамжуулан хуваалцаж эхэлсэн юм. Тэгсэн чинь хүмүүсээс “хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ Монголдоо оруулж ирэх үү” гэсэн саналууд их ирснээр CLOUD NINE дэлгүүрийг нээх анхны сэдэл бий болсон.  

Ингээд судалж үзэхэд, Монголд маань гоо сайхны бүтээгдэхүүний сонголт маш бага хэр нь ээ бүтээгдэхүүний мэдээлэл нь зөрүүтэй, яг жинхэнэ эсэх нь тодорхойгүй, хэт өндөр үнэтэй байгааг анзаарсан. Тиймээс өөрийн чадах хэмжээнд арьсны асуудлаа шийдэхийг хүссэн хүмүүст тусалж, чанартай бүтээгдэхүүнийг боломжийн үнээр санал болгохоор шийдсэн. 

  • Таны бүтээмжтэй ажиллах арга барил юу вэ?

Яг таг ингэвэл сайн ажилладаг гэсэн “жор” олох хэцүү байх.  Оллоо ч гэсэн тэр нь байнга үйлчлэхгүй юм байна гэж боддог. Тиймээс хувь хүнийхээ хувьд бүтээмжтэй ажиллах арга барилаа одоо ч хайсаар, туршсаар байгаа. Ямартай ч ажилтантайгаа хүндэтгэлтэй хандаж, шинэ ажилтан гэлгүй итгэл хүлээлгэн тухайн хүнийг бүтээмжтэй, урам зоригтой ажиллах тал дээр ихээхэн анхаарал тавьж байгаа. Ялангуяа Gen-Z үеийнхэн маань бага зэрэг эрх чөлөөтэй, өөрсдийн ажил үүргийн хэмжээнд шийдвэр гаргах мэдэл, боломжтой байхад л өөрсдөө шинийг сэтгэж, зааварт баригдалгүй шинийг эрэлхийлж, удирдлагын хүлээснээс илүү  үр дүнг авчирч чаддаг гэж боддог. 

  • Байгууллагынхаа соёлын тухай танилцуулна уу.
Бид өөрсдийгөө “CLOUD NINE хамтлаг” гэж хэлэх дуртай (инээв). Эхнээсээ компанид хамааралтай бүх хүмүүсийн үнэт зүйлийг нэг байлгахыг зорьсон нь байгууллагын одоогийн соёл тогтоход ихээхэн нөлөөлсөн болов уу.

Бид арьс арчилгааны бүтээгдэхүүн борлуулдаг бизнесийн байгууллага гэхээсээ илүү Арьс арчилгааны соёлыг Mонголд түгээж байгаа, нэг ч гэсэн эерэг зүйлийг нийгэмдээ хүргэхээр хичээж байгаа нэгэн хамтлаг гэж өөрсдийгөө харах дуртай. Цалин, мөнгөтэй хамааралгүй ийм зорилгоороо нэгдээд ирэхээр бид зөвхөн ажил гэж түүртэлгүй бид багаараа үнэ цэн бүтээлцэж байна гэж ажилтнуудаа сэдэлжүүлдэг.  

Түүнчлэн шинээр ажилтан авахдаа арьс арчилгаанд сонирхолтой, арьсны асуудлыг сайтар ойлгодог, энэ талаар үндэслэлтэй мэдээ мэдээлэл уншиж судалдаг хүмүүсийг шалгаруулж “хамтлаг”-таа нэгтгэдэг. Ийм нэгдмэл үнэт зүйлтэй хамт олон арьс арчилгааны зөв соёлыг түгээж, тэр хэрээр бидний үйлчилгээг чанартай хүргэнэ шүү дээ. Үнэт зүйлээ нэгтгэж чадсан нь манай компанийн хамгийн чухал бөгөөд эерэг соёл. 

  • Таны компани харилцагчийн үйлчилгээндээ хэрхэн анхаардаг вэ?

Бид бүтээгдэхүүн борлуулдаг гэхээс илүүтэй үйлчилгээ үзүүлдэг компани учраас ажилчдаа харилцааны соёлтой, үйлчлүүлэгчдэд бодит мэдээлэл өгдөг байлгахыг эрмэлздэг. Компани сайн үйлчилгээтэй, үйлчилгээ нь тодорхой байх тусам харилцагч, үйлчлүүлэгчдэд таатай сэтгэгдэл үлдээж чадна. Иймд долоо хоног бүр ажилчдадаа чадавхжуулах сургалт өгдөг. Одоогоор аль ч салбарт үйлчлүүлсэн үйлчилгээ, чанараа алддаггүй байх нь үйлчилгээндээ анхаарч буй бодит шийдэл гэж бодож байна. 

  • Танай байгууллага дата мэдээллүүдээ цуглуулахдаа аль сувгаар, технологийн ямар “tool” ашиглаж байна вэ? 

Вэбсайт, хэрэглэгчдийн лояалти аппликейшн, мөн сошиал хаягуудаар дамжуулан худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг цуглуулдаг. Одоогоор манай дата мэдээллүүд бидний хянаж чадах хэмжээнд цугларч байгаа тул CRM технологийг хараахан нэвтрүүлээгүй байна. 

  • Хамт олны тань зорьсон хамгийн ойрын зорилго юу вэ?

Манай дэлгүүр БНСУ-ын 21 брэндтэй албан ёсоор хамтран ажилладаг. Тэгэхээр баталгаат байдалд эргэлзэх шаардлагагүй юм. Үүний зэрэгцээ глобал брэндүүдийн тогтоосон дэлхийн стандарт үнээс Монголдоо харьцангуй хямдаар санал болгож байгаа. 2023 оны “BEAUTY EXPO”-оос манай хамт олон “Best customer service” шагналыг хүртсэн. Үүнд их урамшиж салбараа тэлэхээс гадна одоогийн үйл ажиллагаагаа улам сайжруулж, чанаржуулъя гэж зорьж байна. 

  • КоллПро үйлчилгээ харилцагчийн үйлчилгээнд нь ямар эерэг нөлөө үзүүлсэн бэ?

Бид Callpro үйлчилгээг хэрэглээд 3 орчим жил болж байна. Ер нь бол компаниа үүсгэн байгуулаад үйл ажиллагаагаа эхлээд л CallPro-ийн хэрэглэгч нь болсон. Яагаад вэ гэхээр CallPro Voice үйлчилгээг хэрэглэж эхэлснээс хойш бид ажил хэрэгч, хэрэглэгчдэд найдвартай мэдрэмжийг өгч чадахаас гадна, хэрэглэгчдээ илүү чадварлагаар бас ухаалгаар халамжилж чадаж байгаа. CallPro-г ашиглан бид бүтээгдэхүүний мэдээллээ зорилтот хэрэглэгчдэдээ хамгийн ухаалгаар мессежээр хүргэж чадаж байгаагаас гадна хэрэглэгчдийнхээ мэдээллийн баазыг үүсгэн цаашид хэрэглэгч нэг бүрд улам хүрч custom  үйлчилгээг үзүүлэхдээ бэлтгэж байна. 

Танилцуулга үзэх

УБ хотод 5 салбар дэлгүүр болон онлайн үйлчилгээг хослуулсан гоо сайхны цогц дэлгүүр юм. 

https://cloudnine.mn/
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар
Гоо сайхан
Бизнесээ өргөжүүлж хүрээгээ тэлэхэд бэлэн үү?
Яг одоо бидэнтэй холбогдоод зөвлөгөө аваарай
Холбоо барих