Бидний эрхлэн гаргадаг STRONG MANAGERS болон STRONG CEOs нийтлэлийн дараагийн цуврал болох STRONG TEAM булангийн эхний дугаар бэлэн боллоо! Энэхүү нийтлэлийн анхны дугаартаа сэтгэл судлалын салбарын төлөөлөл болгон Mindfit төвийн хамт олныг зочноор урьж оролцуулав.
- Байгууллагынхаа тухай товч танилцуулна уу?
Mindfit сэтгэл заслын төв нь 2021 оноос хойш сэтгэл засал, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн боловсрол олгох, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Манай хамт олон 1 сэтгэл засалч эмч, 2 сэтгэцийн эмч, 3 сэтгэл зүйч, 2 сэтгэл судлаачтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
- Mindfit сэтгэл заслын төвийг яагаад эхлүүлэх болсон бэ? Анхны сэдэл юу байв?
Хүний эрүүл саруул оршихуй, сэтгэцийн эрүүл мэндийн сайн сайхныг мэргэжлийн хамт олон бүтээх хүсэл эрмэлзлийн үүднээс анх “Mindfit” сэтгэл заслын төвийг санаачлан эхлүүлсэн.
Mindfit сэтгэл заслын төвийн гүйцэтгэх захирал Т. Мөнгөнбаяр
Хүн өөртөө сайн муу олон зан төлөвийг багтаадаг. Хүнд хайр халамж, итгэл найдвар, уян хатан, хамт олны төлөөх сэтгэл оршдог. Таны өнгөрсөн эсвэл ирээдүй хэчнээн хэцүү байсан ч сайн сайхан боломж үргэлж байдагт бид итгэдэг. Сэтгэл санаа таагүй үед сайн сайхан ирээдүйг олж харахад хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл яг энэ үед бид тантай хамт байж, таны итгэлийг даах нь бидний гол итгэл үнэмшил юм. Энэхүү итгэл үнэмшил, зорилгын дагуу бид ажиллаж байна.
- Танай компанийн бусдаас ялгарах гол онцлогууд юу вэ?
Бид харилцагчийнхаа сэтгэл ханамжийг хамгийн чухалд тавьж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга техник, өндөр стандарт дагуу сэтгэл засал, сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлдэг. Манай мэргэжлийн баг нь салбартаа олон жилийн туршлагатай тул үйлчлүүлэгчдэд сайн зөвлөгөө өгч чаддаг. Мөн сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэцийн эмч багаар ажиллан мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ бусдаас ялгардаг.
- Багаа бүрдүүлэхдээ хэрхэн хүмүүсээ сонгосон бэ?
Багаа бүрдүүлэхдээ олон зүйлсийг хардаг. Эхлээд багийн гишүүдийн ур чадвар, мэргэжил, туршлагыг үнэлдэг. Үүний дараа бид хувь хүний бусдыг ойлгох, энэрэх, хайрлах сэтгэлийг илүүтэй чухалчилж үздэг.
Багийн гишүүдийн хоорондын холбоо, нийгмийн, хувь хүний болон байгууллагын зорилгод хэрхэн нийцэж байгааг харж үзнэ. Бүгд нийлээд нэгэн зорилготой ажиллаж, бие биенээсээ суралцаж, хамтдаа өсөж хөгжихөд туслахуйц хүмүүсийг сонгох нь чухал. Мөн багийн уур амьсгал, бүтээлч байдал зэргийг бий болгохын тулд олон талт, төрөлжсөн хүмүүстэй хамтран ажиллахыг хичээдэг.
- Багийн буюу байгууллагынхаа соёлыг танилцуулна уу?
Манай байгууллага нь ХАРИУЦЛАГА, ХАМТЫН ЗҮТГЭЛ, ЁС ЗҮЙ, МЭДРЭМЖ гэх үнэт зүйлсийг үндэслэн дотоод соёлоо бүрэлдүүлсэн. Манай байгууллага дотоод соёлдоо эргэх холбоо, магтах, дэмжих, урам хайрлах зэрэг эерэг бэхжүүлэлтийг шингээсэн. Тиймдээ ч бид илүү нээлттэйгээр бусдыгаа хүндэлж боловсон харилцдаг. Байгууллагын соёлоо товчоор “Бид ямар ч үед баг хамт олноо дэмждэг”, “Хамт шүү” гэж тодорхойлж болно.
- Танай багийн бүтээмжтэй ажиллах арга барил юу вэ?
Багийн бүтээмжтэй ажиллах арга барилд дараах зарчмыг баримталдаг.
- Хамтын ажиллагаа: Багийн гишүүдийн хооронд нээлттэй, шууд харилцаа үүсгэж, санал бодлоо чөлөөтэй солилцох боломжийг бүрдүүлэх.
- Зорилго тодорхойлох: Багийн зорилго, зорилтуудыг тодорхойлж, тэдгээрийг нийтээр хуваалцах нь бүх гишүүдийн анхаарлыг нэгтгэж байдаг.
- Уян хатан хуваарилалт: Ажлын хуваарилалтыг гишүүдийн хүч чадал, сонирхолд нийцүүлэн уян хатан байдлаар хийх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг.
- Байнгын суралцах процесс: Гишүүдийн туршлагаас суралцаж, шинэ мэдлэг, ур чадварыг өөрсдөө болон бие биедээ хуваалцахад анхаардаг.
- Танин мэдэхүй, инновац: Шинийг сэдэх, асуудал шийдэхийн тулд бүтээлч сэтгэлгээтэй хөгжлийг дэмждэг.
- Санал бодлын үнэлгээ: Ажилдаа тууштай, өгөгдөлд суурилсан үнэлгээ хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнг хэлэлцдэг.
Эдгээр зарчмуудыг баримтлах нь багийн гишүүдийн хамтын ажиллагаа, бүтээлч байдал, үр дүнтэй ажиллахад чухал нөлөө үзүүлдэг.
- Танай баг бүтээмжтэй ажиллахдаа ямар технологийн шийдлүүдийг ашигладаг вэ?
Манай баг бүтээмжтэй ажиллахдаа дараах технологийн шийдлүүдийг ашигладаг. Виртуал, онлайн зөвлөгөөнд Zoom, Google Meeting зэрэг видео уулзалтын платформуудыг ашиглан зайнаас хурлаа хийдэг. Файлуудаа хоорондоо хуваалцахдаа google docs, sheets зэргийг ашиглаж, уулзалтын цаг товлохдоо google calendar-ийг ашигладаг. Бүтээлч видео контент хийхдээ Capcut, DaVinci Resolve, Adobe Illustrator, Photoshop зэрэг график дизайны хэрэгслүүдийг ашиглаж байна.
- Танай компани харилцагчийн үйлчилгээндээ хэрхэн анхаардаг вэ?
Сэтгэл санааны гүн гүнзгий хямрал нь биднийг доройтуулж, олон боломжийг хязгаарладаг. Тиймээс харилцагчтайгаа нээлттэй байх үүднээс санал хүсэлт, асуултад хурдан, тодорхой хариулахыг зорьдог. Бид аль болох олон сувгаар (утас, и-мэйл, чат) ашиглан харилцахыг хичээдэг. Манай харилцагчид ихэвчлэн утсаар бидэнтэй холбогддог учир дуудлага бүрээ алдахгүй авах, дуудлагын дата мэдээллээ харах зэрэгт CallPro voice үйлчилгээ маш их тусалдаг.
CallPro-ийн хамт олон маань бидний хамгийн том харилцаа холбооны суваг болох утсан харилцааг 24/7 саадгүй явуулахад тусалдагт баярлалаа. Бид CallPro Voice үйлчилгээний тусламжтайгаар дуудлагаа суурин утсан дээрээ аль эсвэл гар утас, компьютер г.м дурын төхөөрөмж дээрээсээ авах боломжтой болсон.
Мөн энэхүү шинэ контентынхоо эхний дугаарт биднийг урьж оролцуулсанд талархлаа.