STRONG MANAGERS - Г.Төгөлдөр, Миг Даатгал ХХК

Танилцуулга үзэх

“МИГ Даатгал” ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн даатгалын анхдагч, үндэсний тэргүүлэгч компани юм.

https://mig.mn/
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар

“МИГ Даатгал” ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн даатгалын анхдагч, үндэсний тэргүүлэгч компани юм.

2
минут уншина

Английн Bridge International Academies компанид санхүүгийн шинжээч ажлын байранд тэнцэхийн тулд би арав гаруй хүмүүсийн зөвлөмжөөр дамжиж, CV-гээ 350 гаран хувилбараар хоёр долоо хоног нойр хоолгүй сууж бичээд байгууллагуудруу илгээж билээ.

Ажилд шалгаруулалтуудад Microsoft Excel програм дээр 3 цагийн шалгалт авч, хурдан бодох, харилцаа хандлага, ёс зүй, логик шалгалтууд өгдөг байсан. Ингээд 3 үе шатыг даваад ажлын санал тэнд авахдаа хагартлаа баярлаж билээ.

Ажил маань Bill & Melinda Gates, Zuckerberg Chain гээд 20 гаруй хөрөнгө оруулагчид сан руу санхүүгийн тайлан тогтмол явуулах байсан.

Урьд нь уг тайланг боловсруулахад тус бүр 5 хоног зарцуулдаг байсныг MS Excel модельд нь сайжруулалт хийгээд 3 цагийн дотор боловсруулдаг болготол миний цалинг шууд нэмдэг байгаа.

Гаднын компаниуд энэ тал дээр шал өөр юм байна лээ. Үр дүн гаргангуут цалин нэмээд.

Англид байхад менежер нь ажилтнуудтайгаа 7 хоногт нэг удаа 15 минут уулзаад 1:1 яриа өрнүүлдэг байсан. Ажлын бүтээмжид нь их эерэгээр нөлөөлдөг байсан болохоор тэр жишгээс нь би суралцсан.

Даатгалын компаниуд бүгд адил Санхүүгийн Зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн 50 гаруй даатгалын бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлдэг.

МИГ Даатгалын хувьд харилцагчийн тоогоор илүү, 21 аймагт салбартай, иргэдийн даатгал өндөр. Энэ карантиний цаг үеийг “ашиглаад” бид дотоод процессуудаа сайжруулах ажлууд дээр сайн төвлөрч байна.

Даатгал нь таныг санхүүгийн эрсдэлийг давахад тусалдаг. Жишээлбэл: Таны ресторан тасалдлын даатгалтай байсан бол ресторан хаагдсан ч даатгалын компаниасаа мөнгөн олговор авч болно гэсэн үг.

Гэхдээ даатгуулна гэдэг нь эрсдэл огт учрахгүй гэсэн үг биш юм. Тийм болохоор бид хүмүүсийг аюулд өртөхөөс нь өмнө эрсдэлээс хамгаалах зөвлөмжүүд өгөх, халамжлах төрлийн контент дээр анхаарч ажиллаж байна.

Тухайн орон хөгжингүй байх тусмаа даатгалын салбар нь банкнаасаа том байдаг сонирхолтой статистик байдаг.

Жишээлбэл: Даатгал 40%-50%, Банк 20-30%, Хөрөнгийн зах зээл 2%. Даатгалын салбар нь хөрөнгийн зах зээл том тоглогчид байдаг бөгөөд хөрөнгө оруулалтын санд мөнгөө байршуулж, хувьцааны арилжаа хийдэг. Монголд одоогоор банк нь 95%, даатгал нь 2-3% юм уу байдаг.

Тэгэхээр цаашид Монголд даатгал хөгжих том орон зай байдаг, гэхдээ мэдээж хуулийн зохицуулалтыг нь хөгжүүлэх хэрэгтэй. Одоогоор хөрөнгийн зах зээл нь хөгжөөгүй болохоор компаниуд хадгаламжид л мөнгөө хадгалах юм даа.

Манайхны зан төлөв бол гараараа барьж үзэж байж итгэдэг талдаa байна.

Гэхдээ даатгалын худалдан авалт сайн цахимжиж авалт нь одоо 100% онлайн болсон. Харин нөхөн төлбөр ойрын хугацаанд 100% цахим болно.

Мөн 2003 онд Дэлхий дахин САРС-КоВ-ийн цар тахал дэлгэрч байсантай холбоотой Дэлхийн бүх даатгалын компаниуд “дэлхийн цар тахлын вирус” гэсэн эрсдэлийг бүх гэрээнээсээ авч хаясан тул өнөөдөр 2020 онд COVID-19 вирусээс хамааралтай даатгалын нөхөн төлбөр дэлхий дахинд бараг байхгүй байна гэж хэлж болно.

Даатгалын нөхөн олговорт зарим хүмүүс ослыг зохиомлоор хийдэг. Даатгалын компани очиж чадашгүй хол газар зохион байгуулж мөнгө нэхэмжилдэг.

Тиймээс энэ асуудлыг технологийн аргаар шийдэх боломж удахгүй нээхээр ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан МИГ Даатгал КОВИД-19-т зориулсан цоо шинэ бүтээгдэхүүн дээр ажиллаж байна.

Даатгуулагчдад өдрийн нөхөн төлбөр өгч дархлаагаа дэмжих бүтээгдэхүүн, эм авах боломжийг бүрдүүлнэ.

Мөн “Telemedicine” үйлчилгээ нэвтрүүлж, КОВИД-19-ийн үед эмчийн зөвлөгөө өгөх утасны шугам нээхээр ажиллаж байна.

Харилцаа, хандлага миний ажил, амьдралд чухал ур чадвар юм билээ.

Арай залуу, дөнгөж сургууль төгссөн чадварлаг залуусыг магтаж урамшуулахад урам авч бүтээмж дүүрэн ажилладаг. Тэдэнд цалингаас илүү өсөж хөгжих нь чухал байдаг.

Ажлын гараагаа эхлээд 5-10 жил болчихсон залуучуудыг манлайлах, чиглүүлэх арга барилаар харьцах нь тэдний урмыг бадраадаг. Үг даадаг ч сайн шахахгүй бол хайрцаглагдсан, нэг арга барилдаа баригдах гээд байдаг.

Нэг төрлийн ажил хийдэг хүмүүст нэг хэвийн ажлаас нь өөр даалгавар өгөхөд тэд маш идэвхтэй, баярлаж хийдэг.

Жишээлбэл: Нягтлан хүнд санхүүгийн шинжилгээ хийхийг зааж өгөөд, за үүнийг цааш нь үргэлжлүүлээд хийгээд өөрийн болгоорой гээд мэдлэгээ хуваалцахад их нааштай хүлээж авдаг.

Надад харилцаа болон стратеги төлөвлөлтийн тал дээр менторуудын маань эдгээр зааврууд их хэрэг болдог:
Компанийн бүх үйл ажиллагаа эцэстээ тоо болон хөрвөдөг. Тэр тоогоор нь буюу санхүүгээр нь компанийг удирдаж сурах хэрэгтэй.

Төлөвлөгөө, гүйцэтгэл, төсөв, KPI буюу гүйцэтгэлийн үнэлгээ, зардлын менежментийг сайн хэрэглүүлэх хэрэгтэй.

Технологийн тал дээр сүүлийн үед CallPro-гийн МессежПро үйлчилгээг авч, CRM буюу хэрэглэгчийн мэдээллийн бааз системтэйгээ холбож интеграц хийсэн.

Ингэж холбосноор залгаж буй хэрэглэгчдийг “сайн даатгалын ангилал” гэх мэтээр ангилаад тухайн хэрэглэгчид зориулсан бүрдүүлэх бичиг баримтуудын жагсаалтыг МессежПро дээрээ нэг товч дараад л илгээчхэж байгаа юм.

Урьд нь энэ төрлийн дуудлага 15 минут ажлын цаг авдаг байсан бол одоо 1 минутад л шийддэг болсон.

Төгөлдөрийн бидэнд санал болгох 4 ном:

Influence: The Psychology of Persuasion by Robert B. Cialdini

CFO: Architect of the Corporation’s Future

The Real Man by Julian Ray

What Every BODY Is Saying by Joe Navarro

Танилцуулга үзэх

“МИГ Даатгал” ХХК нь 1997 онд үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн даатгалын анхдагч, үндэсний тэргүүлэгч компани юм.

https://mig.mn/
Байршил
Улаанбаатар, Монгол улс
Салбар
Бизнесээ өргөжүүлж хүрээгээ тэлэхэд бэлэн үү?
Яг одоо бидэнтэй холбогдоод зөвлөгөө аваарай
Холбоо барих