Мэдээ
2024-04-29

Багаар ажиллах VS Бие даан ажиллах

Баг хамт олны өдөр тутмын харилцаанд багийн болон ганцаарчилсан тоглолт хийх хэрэг гардаг. Тухай бүрт тохирсон стратегийн дагуу ажиллаж сурах хэрэгтэй байдаг. Тиймээс танд туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

2
минут уншина

Баг хамт олны өдөр тутмын харилцаанд багийн болон ганцаарчилсан тоглолт хийх хэрэг гардаг. Тухай бүрт тохирсон стратегийн дагуу ажиллаж сурах хэрэгтэй байдаг. Тиймээс танд туслах бяцхан зөвлөгөөг хүргэж байна.

Хэрхэн багаар ажиллах вэ?

  • Зохион байгуулалт сайтай ажиллахад таатай орчинд багийн бүтээмж хамгийн өндөр байдаг.  Хоёр хүний ч бай, хорин мянган хүн ч бай зохион байгуулалттай, арга техниктэй ажиллавал багийн нэгдмэл бүтээмж эрс ихэсдэг.
  • Хүчтэй баг бүрт байдаг гурван тулгуур нь нэгдсэн алсын хараа, багийн гишүүдийн бие биенийхээ сул талыг нөхдөг чадварууд, нэгдмэл соёл байдаг
  • Гишүүдийн хүрээг өргөн хамарсан ур чадварууд эрч хүч ихтэй багийн суурь болдог
  • Баг бүрдэхэд нэгдмэл байдал, эрчилгээ болон тэнцвэртэй байдал зэрэг алхмууд байдаг
  • Хэрэв нэг ажилтан багийн ашиг сонирхлын төлөө зүтгэл гаргасан бол бусад гишүүд түүнд талархалтай, хүндэтгэлтэй хандаж эхэлдэг
  • Алсын хараагүй, удирдлагагүй бага хэзээд нэгдмэл байж чаддаггүй. Хүчтэй удирдагчид багийн гишүүддээ алсын хараагаа сайтар ойлгуулсан байдаг. Мөн ойрын зорилтууд ч бас ажилтан бүрт ойлгомжтой байх хэрэгтэй.
  • Өөр өөр ур чадваруудтай олон төрлийн хүмүүс цуглаж чадсан баг хамгийн амжилттай явдаг. Ажилтан бүр багтаа нэг нэг чухал чанар, чадварыг авчирдгийг ажилтнууд ойлгох хэрэгтэй юм.
  • Ажилтнууд нэгдмэл      сэтгэлгээтэй    байснаар компанийн зорилгыг хамтдаа биелүүлэхийн тулд тэднийг тогтмол эрчилж, нэгтгэж байх хэрэгтэй байдаг. Ажилтнууд бие биенийхээ үнэнч, зүтгэлтэй байдал болон хувийн болоод багийн амжилтаа хамтдаа талархалтайгаар хүлээж авдаг байх хэрэгтэй юм.

Хувь ажилтан бүтээмжээ хэрхэн өндөр байлгах вэ?

  • Ахлах ажилтан, менежерүүд ажилтнуудын ажлын ачаалал, зөв хуваарилалтыг хариуцдаг. Ажил, ачааллын тэнцвэртэй менежмент нь ажилтны эрүүл ажиллах нөхцөл болоод нийт компанийн урт хугацааны бүтээмжийн гол түлхүүр болдог.                                                                                                                  
  • Үйлчилгээний мэргэжилтнүүд эрүүл мэндээ хамгаалахад өмнө дурдсанчлан  зөв сэтгэл зүй, хандлагаар хэрэглэгчидтэй харилцах нь чухал хамгаалалт болдог. Сөрөг сэтгэл санаа нь биеийн дархлаанд маш сөргөөр нөлөөлдөг. Тиймээс богино ч хамаагүй тогтмол амралт, завсарлагаа авч ажиллах хэрэгтэй. Завсарлагагүй ажилласнаар нийт компанийн бүтээмж бүхэлдээ уналтад ордог байна.
  • Гүүгл, Кока Кола гэх мэт томоохон компаниудад ажилтнуудын тусгай амралтын өрөө гаргасан байдаг ба эрүүл хоол, уух зүйлээр хангагдсан байдаг байна.
  • Идэвхтэй ажилтнууд удирдлагуудтайгаа цагийн менежмент, бүтээмжийн талаар нээлттэй ярилцаж чаддаг
  • 90 минут тутамд багадаа нэг удаа түр амралт авч байх нь бүтээмжийг өндөр байлгадаг
  • Ажилчид сөрөг сэтгэл зүйгээ ажлын байран дээр аль болох дарж байх хэрэгтэй
  • Амралт алдсан үедээ энергиэ нөхөхөд заавал цаг гаргадаг байх хэрэгтэй
  • Үйлчилгээний мэргэжилтнүүдийн харилцааны ур чадвар чухал хэдий ч, өдрийн туршид хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулсаар алсдаа сөрөг энергид автан, хувийн сэтгэл зүйгээр нөлөөлөлд автахгүй байж сурах нь хамгийн чухал юм.