“CallPro Teams” Нууцлалын бодлого

Батлагдсан огноо: 2023 оны 1-р сарын 11-ний өдөр
Нэг. Ерөнхий нөхцөл

1.

1. Бид CallPro Teams aппликейшн (“Апп”)-д бүртгэлтэй Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хамгаалах зарчмыг баримталж, Таны хувийн мэдээллийг цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулж, боловсруулж, ашиглана.
2. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулна. Тус бодлого нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нийцсэн бөгөөд тусгайлсан зохицуулсан харилцаанд тус хуулийг дагаж мөрдөнө.
3. Энэхүү Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож, хэрэглэнэ. Үүнд:

1. “Хэрэглэгч” эсхүл “Та” гэж CallPro Teams үйлчилгээний гэрээт Байгууллагын албан тушаалтан, ажилчид, хувь хүнийг;
2. “Мэдээлэл хариуцагч” эсхүл “Бид” гэж Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж буй компанийг;
3. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг;
4. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагаа тэдгээрийн нийлбэрийг;
5. “Мэдээлэл ашиглах” гэж мэдээллийг үйл ажиллагаанд хэрэглэх, дамжуулах, мэдээлэлтэй танилцахыг;
6. “Хэрэглэгчийн тодорхойлох боломжгүй болгох” гэж мэдээллийг тухайн хүнд хамааруулах боломжгүй болгох буюу хувь хүнийг шууд нэрлэн заах боломжгүй болгохыг;

4. Та Апп-д бүртгүүлэхээс өмнө энэхүү Нууцлалын бодлоготой бүрэн танилцах үүрэгтэй. Тус нөхцөлийн дагуу өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлийг Бидэнд олгох эсэхийг хараат бусаар, бие даан шийдвэрлэнэ үү.
5. Нууцлалын бодлогод заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд “Хүлээн зөвшөөрч байна.” гэсэн хэсгийг дарж, идэвхжүүлэх бөгөөд энэхүү үйлдлийг гүйцэтгэснээр өөрийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг Мэдээлэл хариуцагчид олгосон гэж үзнэ.
6. Хэрэв Та Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд татгалзаж буй нөхцөл, тайлбарыг https://www.callpro.mn/contact веб холбоосоор цахимаар илгээж, саналаа шийдвэрлүүлэх эрхтэй. Бид Танаас ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан шийдвэрлэх тул тус хугацаанд Апп-ын үйлчилгээг ашиглах боломжгүй болно.

Хоёр. Бидний баримталдаг зарчим

1.

1. Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг ямагт хүндэтгэх бөгөөд хуульд заасан журам, энэхүү Нууцлалын бодлогод зааснаас өөр байдлаар цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
2. Хэрэглэгчийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг алдагдахгүйгээр хадгалж, хамгаална.
3. Хэрэглэгч нь хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцалснаас хойш түүний мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй, цаашид дахин цуглуулахгүй.
4. Хэрэглэгчийн хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт орох бүрд Нууцлалын бодлогод өөрчлөлт, шинэчлэлтийг оруулна.
5. Нууцлалын бодлоготой Хэрэглэгчийн танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулна.

Гурав. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго

1.

1. Бид Монгол Улсын Хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, Танаас олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
2. Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

1. Апп-аар дамжуулан байгууллага дотоодын харилцаа холбооны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх;
2. Хэрэглэгчийг таньж баталгаажуулах (KYC);
3. Байгууллагатай байгуулсан CallPro Teams Үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангах;
4. Апп-ын систем хөгжүүлэлтийг тасралтгүй гүйцэтгэх;
5. Мэдээлэл технологийн хөгжилтэй нийцүүлэн харилцаа холбооны шинэ хялбар шийдлийг бий болгох;

3. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг арилжаа, худалдааны зорилгоор цуглуулж, боловсруулж, ашиглахгүй болно.

Дөрөв. Мэдээлэл хариуцагч, түүнтэй холбоо барих мэдээлэл

1.

1. Хэрэглэгчээс олгосон цахим зөвшөөрлийн үндсэн дээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах эрх бүхий этгээд буюу мэдээлэл хариуцагч нь Монгол Улсын хуулийн этгээд “КоллПро” ХХК байна.
2. Та энэхүү Нууцлалын бодлогод заасан нөхцөл, хэрэгжилттэй холбоотой хүсэлт, санал, гомдлоо https://www.callpro.mn/contact, веб холбоосоор болон Aпп-ын “Тусламж” хэсэгт нэвтэрч цахимаар илгээж шийдвэрлүүлэх эрхтэй.

Тав. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт

1.

1. Энэхүү Нууцлалын бодлогод заасан зорилгын хүрээнд Хэрэглэгчийн дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:

1. Хэрэглэгчийг таньж баталгаажуулахад хамаарах мэдээлэл. Овог, нэр, товч нэр (nickname), ажлын байр буюу албан тушаалын нэр, фото зураг, утасны дугаар, мэйл хаяг, нууц үг буюу цахим гарын үсэг, хэрэглэгчийн идэвхтэй, идэвхгүй төлөвийн мэдээлэл багтана.

2. Апп-аар дамжуулан үйлчилгээ авах, тохиргоо хийхэд хамаарах мэдээлэл. Газар зүйн байршил, дугаарын нууцлал, дуут шуудан, дуудлага шилжүүлэх зэрэг Апп-ын тохиргоог идэвхжүүлсэн, идэвхжүүлээгүй талаарх мэдээлэл, дуудлагын түүх, дуудлага бичсэн яриа, мессеж, чат дах файл, текст, зураг, дуут шуудан, видео, санал асуулга, харилцагч хуваалцах хэлбэртэй бүх цахим мэдээлэл, ажилчид болон харилцагчидтай холбоо барих мэдээллийн жагсаалт, хандах эрхийг хаасан (блоклосон) бүртгэлийн мэдээлэл, холбоо барих хүмүүсийн мэдээллийг бусдад хуваалцсан байдал, давтамжийн талаарх мэдээллүүд багтана.

3. Байгууллагатай байгуулсан CallPro Teams үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангахад хамаарах мэдээлэл. Апп хэрэглээний тайлан, дуудлага, мессеж хамаарах бүх мэдээлэл, түүнд холбогдох тайлан;

4. Мэдээллийн бүрэн бүтэн байдлыг хангахад хамаарах мэдээлэл. Хэрэглэгчийн нэвтэрсэн, гарсан цаг, төхөөрөмжийн бүртгэл, хэрэглэгчийн идэвхтэй, идэвхгүй байх үеийн бүртгэл, нууц кодыг буруу, эсхүл давтан хийсэн тэмдэглэлүүд, нэг удаагийн нууц үгийн жагсаалт, нууц кодыг өөрчлөх давтамж, Танаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэсэн байдлын талаарх мэдээлэл хамаарна.

5. Мэдээллийн системийг хөгжүүлэх, үйлчилгээний шинэ шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн мэдээлэл. Хэрэглэгчийн албан тушаал, ажил үүргийн байдлаас хамаарч тогтмол ашиглаж буй үйлчилгээний төрлийн мэдээлэл, cookie файлын тусламжтайгаар олж авсан мэдээллүүд багтана.

2. Мэдээлэл хариуцагч нь энэ бүлэгт зааснаас өөр мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах тохиолдолд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулж, Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг авна.

Зургаа. Мэдээлэл боловсруулах, ашиглах хугацаа

1.

1. Хэрэглэгчээс цахим зөвшөөрлийг олгосноор Мэдээлэл хариуцагч нь хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
2. Мэдээлэл хариуцагч нь Байгууллагатай байгуулсан Үйлчилгээний гэрээ дуусгавар болж, гэрээг дүгнэсэн акт үйлдсэнээр эсхүл Хэрэглэгчийн бүртгэлийг идэвхгүй болгох шийдвэр гарах хүртэл хугацаанд мэдээллийг боловсруулж, ашиглана.

Долоо. Мэдээллийг нийтэд ил болгох эсэх

1.

1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг нийтэд ил болгох арга хэмжээг авахгүй болно.

Найм. Мэдээллийг дамжуулах нөхцөл, мэдээллийн жагсаалт

1.

1. Мэдээлэл хариуцагч нь хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон дараах тохиолдолд Нууцлалын бодлогын 5 дугаар бүлэгт жагсаан тодорхойлсон Таны хувийн мэдээллийг бусад этгээдэд дамжуулна. Үүнд:

1. Монгол Улсын шүүхийн шүүгчийн захирамж гарсан;
2. Прокурорын тогтоол гарсан;
3. Хууль сахиулах байгууллагын шаардлагаар мөрдөгчийн саналыг прокурор зөвшөөрсөн албан тоотыг үндэслэн;
4. Маргааныг шийдвэрлүүлэх хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан хүсэлт гаргасан;

2. Мэдээлэл хариуцагчийн санал болгож буй Апп-д суурилсан үйлчилгээ нь байгууллагын дотоодын харилцаа холбооны онцгой шийдэл бөгөөд Байгууллага нь Хэрэглэгчид холбогдох мэдээллийг хүлээн авах, танилцах эрхийг эдэлнэ.
3. Мэдээлэл хариуцагчийн Байгууллагатай байгуулсан Үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд Таны дараах мэдээллийг байгууллагад дамжуулна. Үүнд:

1. Дуудлага ярианы тэмдэглэл, түүх, тайлан;
2. Хэрэглээний (Миний) тайлан;
3. Мессеж, групп чатаар дамжуулан илгээж буй текст, видео, зураг, дуут шуудан, газар зүйн байршил, файл, санал асуулгын мэдээлэл;
4. Авсан, алдсан дуудлагын мэдээлэл, түүх;
5. Дуудлагын жагсаалт;
6. Хэрэглэгчийг таньж тодорхой боломжгүй болгож бэлтгэсэн Апп хэрэглээний статистик мэдээ;

4. Байгууллага нь Мэдээлэл хариуцагчаас дамжуулан авсан хэрэглэгчийн Хувийн мэдээллийг CallPro Teams Үйлчилгээний гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд ашиглах бөгөөд нийтэд ил болгохыг хориглоно.

Ес. Зөвшөөрөл цуцлах хэлбэр

1.

1. Хэрэглэгч нь Мэдээлэл хариуцагчид олгосон хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг Aпп-ын “Тусламж” хэсэгт нэвтэрч цахим хэлбэрээр илгээнэ.
2. Мэдээлэл хариуцагч нь зөвшөөрөл цуцлах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан Байгууллагад мэдэгдэж, хүсэлтийг шийдвэрлэнэ.
3. Хэрэглэгчийн мэдээллийн цуглуулах, боловсруулах, зөвшөөрөл цуцлагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагч нь мэдээллийг боловсруулж, ашиглах арга хэмжээг зогсоож, бүртгэлийг идэвхгүй болно.

Арав. Бусад

1.

1. Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон даруйд Хэрэглэгч нь танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулах тул Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.
2. Хэрэглэгч нь Нууцлалын бодлого, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Бид хариуцахгүй. Хэрэглэгч Нууцлалын бодлоготой холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.