Батлагдсан огноо: 2023 оны 1-р сарын 11-ний өдөр
Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь КоллПро ХХК (цаашид “Компани”, “Бид” гэх)-иас хөгжүүлсэн, Байгууллага, түүний мэргэжилтэн (ажилтан) болон харилцагчийг шуурхай, шууд, тасралтгүй холбох үйлчилгээ бүхий интернэтэд суурилсан харилцаа холбооны TEAMS апп (“Апп”)-ийг ашиглах журам, нөхцөлийг тодорхойлно.Байгууллагын мэргэжилтэн Та энэхүү Апп-д бүртгүүлж, Хэрэглэгч (цаашид “Та” эсхүл “Хэрэглэгч” гэх) болсноор энэхүү Үйлчилгээний нөхцөлийг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээх тул бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч буй эсэх илэрхийллээ баталгаажуулна уу.Та Үйлчилгээний нөхцөлийг “Зөвшөөрсөн” нөхцөлийг идэвхжүүлсэн тохиолдолд Апп-ын бүртгэл баталгаажиж, Хэрэглэгчийн бүртгэл идэвхэжнэ.Харин Та хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй шалтгааныг холбоо барих и-мэйл хаягт ирүүлснээр Таны хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэнэ. Таны хүсэлтийг шийдвэрлэх хүртэл Та апп-ыг ашиглах боломжгүй болохыг мэдэгдэж байна.
Нэг. Ерөнхий нөхцөл
Бидний хөгжүүлсэн TEAMS апп нь үүрэн холбооны операторын сүлжээ харгалзахгүйгээр интернэт орчинд дуудлага хийх, мессеж илгээх, зураг, видео, файл, газар зүйн байршил солилцож, бүлэг нээж, харилцах боломжтой iOS болон Android үйлдлийн системд суурилагдсан харилцаа холбооны шийдэл байна.Бид Апп-ын үйлчилгээний тасралтгүй, найдвартай байдлыг хангах зорилгын хүрээнд хөгжүүлэлтийг тогтмол хийж гүйцэтгэнэ.Хэрэглэгчээс Апп ашиглахтай холбоотой харилцааг энэхүү нөхцөлөөр зохицуулах бөгөөд Та энэ нөхцөлд дурдсан эрхийг эдэлж, үүрэг, хариуцлагыг хүлээнэ.Үйлчилгээний нөхцөлд дурдсан дараах нэр томьёог дор дурдсан утгаар хэрэглэнэ. Үүнд:“Хэрэглэгч” гэж КоллПро ХХКомпанитай “CallPro Teams” Үйлчилгээний гэрээ байгуулсан Байгууллагын ажилтан бөгөөд Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчийн бүртгэлээ баталгаажуулсан 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын иргэнийг;“Байгууллага” гэж Хэрэглэгчийн ажилладаг байгууллага, компани, хуулийн этгээдийг;“Тохиргоо” гэж Хэрэглэгчээс шууд тохируулга хийх боломжтой үйлдлүүдийн хязгаарлалтыг;“Түүх” гэж Хэрэглэгчийн хүлээн авсан болон хүлээн авч чадаагүй дуудлагуудын товч мэдээллийг;“Чат” гэж Хэрэглэгчээс эсхүл Байгууллагаас үүсгэсэн бүлэг хүмүүсийн мэдээлэл солилцох хэсгийг;Хэрэглэгчийн Апп дээрх үйлдэл бүрийн хууль зүйн үр дагаврыг хэрэглэгч өөрөө хариуцна.
Хоёр. Хэрэглэгчийн бүртгэл
Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл нь түүний овог нэр, мэйл хаяг, байгууллага, дах ажлын байрны нэр буюу албан тушаал ажилд орсон жил, регистрийн дугаар зэрэгт үндэслэнэ. Хэрэглэгчийн нэр, мэйл хаяг, албан тушаал, ажилд орсон жил, регистрийн дугаарын мэдээллийн жагсаалтыг байгууллагаас ирүүлэх бөгөөд тус мэдээллийн үнэн зөвийг байгууллага хариуцна.Байгууллагаас ирүүлсэн мэдээллийн үндсэн дээр Хэрэглэгч тус бүрд урьдчилсан бүртгэл үүсгэж, нэвтрэх нэг удаагийн нууц үгийг мэйл хаягаар хүргүүлнэ.Та Апп-д “Нэвтрэх” хэсэгт дарж өөрийн мэйл хаяг, нэг удаагийн нууц үгийг оруулснаар Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрөх эсэх мэдэгдэл гарч ирнэ.Үйлчилгээний нөхцөл, Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, зөвшөөрөх хэсгийг идэвхжүүлснээр Таны бүртгэл баталгаажиж, Хэрэглэгчийн бүртгэл үүснэ.Хэрэглэгч нь насанд хүрээгүй иргэн байх тохиолдолд эцэг, эх, харгалзан дэмжигч, асран хамгаалагчийн гаргасан цахим хүсэлтийг хамтад нь ирүүлэх бөгөөд, хувийн байдлыг тогтоосны үндсэн дээр хэрэглэгчээр бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ.Байгууллагаас ирүүлсэн мэдээлэл бүрэн бус байсны улмаас насанд хүрээгүй эсхүл иргэний эрх зүйн чадамжгүй хүнийг хэрэглэгчээр бүртгэсэн тохиолдолд Бид илрүүлсэн эсхүл мэдсэн даруйдаа хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, устгана.Хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв эсэхийг нягтлах үүрэгтэй бөгөөд мэдээлэл буруу, дутуу тохиолдолд засах хүсэлт гаргаж болно.Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөвийг Хэрэглэгч болон Байгууллага бүрэн хариуцна.Хэрэглэгч Апп-д нэвтрэх нэр, нууц үг, Апп-д нэвтрэх нууц кодын аюулгүй байдлыг өөрөө хангах бөгөөд аюулгүй байдал зөрчигдсөнөөс бий болох үр дагаврыг дангаар хариуцна.
Гурав. Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
Хүндэтгэлтэй хандах. Хэрэглэгч нь бусдын хувийн халдашгүй байдлыг хамгаалж, хувийн орон зайг хүндэтгэнэ.Хөндлөнгийн байх. Бүртгэлтэй хэрэглэгчээс хувийн мэдээллээ шинэчлэх, нэвтрэх нууц үгийг өөрчлөхөд шууд оролцохгүй.Хариуцлагатай байх. Хэрэглэгчээс Апп-аар дамжуулан бусад руу илгээсэн мессеж, зураг, файл, дуудлагын эрх зүйн үр дагаврыг хэрэглэгч бүрэн хариуцаж, хариуцлага хүлээнэ.Хөгжүүлэлтийг тогтмол сайжруулах. Бид Хэрэглэгчид илүү хялбар, энгийн үйлчилгээг санал болгох зорилгын хүрээнд Апп-ын тогтмол хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэнэ.
Дөрөв. Үйлчилгээний төлбөр
Апп-ын үйлчилгээ нь хэрэглэгчийн тоо, үйлчилгээний хүрээ, сонголтуудаас хамаарч багцын ялгаатай төрөлтэй байж болно. Байгууллага сонгосон багцын үйлчилгээг гэрээ байгуулсны үндсэн дээр ашиглана. Апп ашиглаж буй Хэрэглэгчийн хэрэглээний төлбөр нь багцын үнэд багтах бөгөөд Байгууллага зөвхөн сонгосон багцын төлбөрийг Гэрээгээр тохиролцсон нөхцөлөөр төлнө. Байгууллага гэрээнд заасан багцын төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Хэрэглэгчийн Апп ашиглах эрх төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хугацаанд хязгаарлагдана. Апп багцын төрөл, үнийг тогтоох, өөрчлөх онцгой эрхийг Компани дангаар эдлэх бөгөөд өөрчилж, шинэчилсэн нөхцөлийг Байгууллагад Апп-аар дамжуулан эсхүл бичгээр мэдэгдэнэ. Байгууллага Апп багцын үйлчилгээг өөрчлөх хүсэлтэй тохиолдолд хүсэлтээ Апп-аар дамжуулан эсхүл бичгээр Компанид мэдэгдэнэ. Байгууллага нь үйлчилгээний төлбөрийг хугацаанд нь шилжүүлээгүйгээс Апп-ын үйлчилгээг хязгаарласан хугацаанд үүссэн аливаа үр дагаврыг Бид хариуцахгүй.
Тав. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт
Апп-ын тохиргоо, үйлчилгээ, загвар, үндсэн бүтэц, программчлалд холбогдох материал, барааны тэмдэг, зохиогчийн эрх нь Бидний оюуны өмч болно. Хэрэглэгч нь ижил төстэй, үл ялгагдах, нийтэд төөрөгдөл бий болгох ижил төрлийн үйлчилгээг олон нийтэд санал болгож болохгүй бөгөөд оюуны өмчийг хүндлэн дээдэлнэ.Хэрэглэгч Байгууллагын байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөртэйгөөр Апп-ыг түр хугацаанд ашиглах бүрэн эрхтэй бөгөөд энэхүү Апп-ыг өмчлөх, захиран зарцуулах эрх зөвхөн Бидэнд хадгалагдана.
Зургаа. Үйлчилгээний хязгаарлалт
Хэрэглэгч нь Апп-ыг зөвхөн зориулалтын дагуу хуульд нийцүүлэн ашиглах үүрэгтэй. Та Апп-аар дамжуулан хуулиар хориглосон мессеж, зураг, текстэн мэдээлэл, дуудлага, файл, видеог бусдад хуваалцах, чатад илгээх, солилцохыг хатуу хориглоно. Та дараах үйлдлүүдийг гүйцэтгэсэн эсхүл гүйцэтгэхийг оролдсон нөхцөлд Бид тухайн хэрэглэгчийн Апп хэрэглээг тодорхой хугацаагаар хязгаарлах эсхүл зогсоож, хэрэглэгчийн бүртгэлийг хаах арга хэмжээг авна. Үүнд:Апп-ний программ хангамжид өөрчлөлт оруулах замаар ашиглах, өөрчлөлт оруулах, Апп-ыг хуулбарлаж, өөр программ хангамжийг бий болгох;Өөрийн Хэрэглэгчийн бүртгэлийг бусдад төлбөртэй, төлбөргүй шилжүүлэх замаар Апп-ийг түрээслэх, бусдад ашиглуулах;Апп-ыг ашиглаж, бусад Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах;Апп-ын хэвийн үйл ажиллагаанд зориудаар саад болох, үйлчилгээг удаашруулах, зогсоох, тасалдуулах арга хэмжээг зохион байгуулах;Апп-ын системийн тохиргоог өөрчлөх;Оюуны өмчийн эрхэд халдах;Хуурамч хэрэглэгчийн бүртгэл үүсгэх;Хортой программыг Апп-аар дамжуулан түгээх;Бусдыг айлган сүрдүүлэх, гүтгэх, доромжлох үйлдэл гаргах;Байгууллага Үйлчилгээний төлбөрийг төлөх хугацааг 14 хоногоор хэтрүүлсэн, төлөөгүй;Хууль тогтоомжид хориглосон бусад үйлдэл, үйл ажиллагаа Апп ашиглаж явуулсан.Хэрэглэгчийн хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон эсэхээс үл хамаарч Бид Апп-ын хэрэглээг тодорхой хугацаагаар хязгаарлах эсхүл үйлчилгээг зогсоож, хэрэглэгчийн бүртгэлийг хаах арга хэмжээг авна.
Долоо. Апп-ын аюулгүй байдал, эрсдэл
Бид Апп-ын аюулгүй байдлыг хангах хүрээнд бололцоот бүхий л арга хэмжээг авч ажиллах бөгөөд биднээс үл хамаарах шалтгаанаар Апп-ын үйлчилгээ түр тасалдаж, доголдож болохыг анхааруулж байна.Гуравдагч этгээдийн мэдээллийн сүлжээнд эвдрэл гэмтэл гарах, тасалдах эсхүл байгалийн давагдашгүй хүчин зүйлс, кибер халдлагын улмаас Апп-ын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болно. Апп-ын үйлчилгээ түр тасалдсан, доголдсон даруйд Бид боломжит хугацаанд хариу арга хэмжээг авч ажиллана.
Найм. Маргаан шийдвэрлэх журам
Та Апп-ын үйлчилгээтэй холбоотой аливаа санал, гомдол, хүсэлтийг https://help.callpro.mn/ веб холбоосоор болон Aпп-ын “Тусламж” хэсэгт нэвтэрч цахимаар илгээж, хүсэлт, санал, гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй.Бид цахимаар ирүүлсэн Таны санал, гомдол, хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногт багтаан хариуг Хэрэглэгчийн бүртгэлтэй цахим хаягаар хүргүүлнэ.Хэрэглэгчтэй холбоотой маргааныг харилцан ойлгож, хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэлэлцээрийн эцэст үр дүн гараагүй нөхцөлд маргааныг Монгол Улсын хуулийг баримтлан Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Ес. Нэмэлт өөрчлөлт
Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орсон даруйд танилцаж, дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд тухайн нөхцөлтэй танилцах боломжоор хангаж, Апп-д нээлттэй байршуулах тул Хэрэглэгч танилцах үүрэг хүлээнэ.Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл, түүний нэмэлт, өөрчлөлтийг мэдээгүй, танилцсан ч ойлгоогүйн улмаас үүсэх асуудлыг Бид хариуцахгүй. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлтэй холбоотой асууж, тодруулах нээлттэй байх болно.